Улсын арслан Н.Батсуурь ес даван түрүүллээ

2018-07-12 22:39:49

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх барилдснаас Монгол Улсын арслан Н.Батсуурь ес даван түрүүлж, Монгол Улсын аварга Ч.Санжаадамба найм даван үзүүрлэлээ.

Мөн аймгийн арслан Н.Золбоо, аймгийн арслан Т.Бэгзсүрэн аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар нар зургаа давж Монгол Улсын Харцага цолны хүртсэн бол аймгийн арслан Б.Батжаргал, цэргийн арслан Д.Цэрэнтогтох, Аймгийн арслан Б.Даваа-Очир, аймгийн арслан Ш.Дарханбат, Аймгийн арслан Д.Амаржаргал аймгийн арслан Ц.Бямба-Очир нар таван Монгол Улсын начин цол хүртэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.