Өнөөдөр Зам тээврийн сургалтын өдөр

2013-03-28 00:00:00
"Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа" аян  3 сарын 28-ны  өдөр  “Зам тээврийн мэдээлэл, сургалтын өдөр”-өөр үргэлжилж байна. Энэ өдрийг “Зам тээврийн осол гэмтлээс хүүхдийг сэргийлж, хамгаалъя” сэдвийн дор ухуулга нөлөөллийн өдөр болгон зарлаж байгаа юм. Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад зориулсан ухуулга, нөлөөллийн уулзалт Засгийн газрын 11-р байрны 2 давхрын хурлын танхимд 14:00-16:30 цагт болно. Өчигдөр “Унадаг дугуйн өдөр” байсан бөгөөд дугуйн клубүүд, дэлгүүр, унадаг дугуйтай холбоотой байгууллагуудаас дугуйн спорт, аялал, дугуйн хэрэглээ, унадаг дугуйн давуу талыг нийгэмд сурталчлах ажил хийсэн байна гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.