"Унадаг дугуйн өдөр"

2013-03-27 00:00:00
 “Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа” уриатайгаар хэрэгжиж байгаа Автомашингүй өдөр 3 сарын 27-ны лхагва гаригт “Унадаг дугуйн өдөр”-өөр үргэлжиллээ.  Энэ өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр унадаг дугуйн давуу тал, дугуйн хэрэглээ болон дугуйн спортын талаар нийгэмд хандсан мэдээлэл түгээж, унадаг дугуйн дэлгүүр, клубүүд өөрийн байран дээр үйл ажиллагаагаа сурталчилсан байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, бүх нийтийн идэвхитэй хөдөлгөөнийг дэмжих, залуу үеийг спорт, биеийн тамирт дуртай болгоход дугуйн спорт тодорхой нөлөө үзүүлэх юм. Унадаг дугуйгаар зорчих нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхөөс гадна агаарын бохирдол үүсгэхгүй, хамгийн хямд тээврийн хэрэгсэл юм. Тиймээс   нийслэлийн удирдлагууд  энэ ондоо багтааж 3  чиглэлд "Дугуйн зам" барихаар төлөвлөөд байгаа юм гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.