Гарцаар гарах өдөр

2013-03-26 00:00:00
 “Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа” уриатайгаар хэрэгжиж байгаа Автомашингүй өдрийг угтсан 7 хоног 3 сарын 26-нд “Гарцаар гарах өдөр”-өөр үргэлжиллээ. Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Монголын сүрьетэй тэмцэх нийгэмлэгийн сайн дурынхан хотын төв хэсгийн гудамж, замын хөдөлгөөнд оролцогчид, зам хөндлөн гарч байгаа  иргэдэд тусалж, гарцаар гарахыг уриалсан байна. Мөн энэ өдрийн хүрээнд Замын цагдаагийн газар, Монголын оюутны холбоотой хамтран “Зам тээврийн ослыг бууруулахад залуучуудын оролцоо” сэдэвт ярилцлага, хэлэлцүүлгийг ШУТИС-ийн төв номын сангийн хурлын танхимд зохион байгууллаа гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.