Туул голын дагуу морьт эргүүлүүд ажиллаж эхэллээ

2018-06-26 15:37:56

Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Туул голын дагуу морьт болон завьт эргүүл гаргажээ. Энэхүү ажлын хүрээнд завьт эргүүлд цагдаагийн алба хаагчид НОБГ-ын Аврах ангийн алба хаагчдын хамт Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажиллаж байна.

Тодруулбал, Хар усан тохой, Баянзүрх дүүргийн Маршалын гүүрнээс Хан-уул дүүргийн 11, 12 дугаар хороо, Яармаг, Сонсголонгийн гүүр хүртэлх маршрутын дагуу эргүүл хийж байгаа аж. Түүнчлэн иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж сэрэмжлүүлэг тарааж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар яриа хийн ажиллаж байгаа юм.

П.УРНАА