“Зам тээврийн ослоос сэргийлэх, хөдөлгөөний соёлын өдөр” боллоо

2013-03-25 00:00:00
Автомашингүй өдөр болон Автомашингүй өдрийг угтсан 7 хоног 3 сарын 24-31-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Энэ жилийн Автомашингүй өдөр нь “Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа” уриатайгаар хэрэгжиж байна. Энэ 7 хоногийн арга хэмжээ “Явган алхалт, хөдөлгөөнийг дэмжих өдөр”-өөр эхэлж, иргэд  “10,000 алхам” мини аялал хийсэн бол  3 сарын 25-нд “Зам тээврийн ослоос сэргийлэх, хөдөлгөөний соёлын өдөр” боллоо. Энэ өдөр нийслэлийн Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нартаа дуут дохио дуугаргахгүй, дүрмээрээ соёлтой явахыг уриалжээ.
Мөн, зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх сурталчилгааг Нийслэлийн тээврийн газар,  Монгол даатгал компанитай хамтран явууллаа гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.