“Автомашингүй өдөр”-өөр 17 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг хязгаарлана

2013-03-22 00:00:00
Энэ сарын 31-ний өдөр буюу уламжлалт “Автомашингүй” өдрөөр “Баруун 4 зам”-аас “Зүүн 4 зам”-ын уулзвар, Бага тойруугийн Хувьсгалчдын өргөн чөлөө-Залуучуудын өргөн чөлөө, Сөүлийн гудамжны автозамын хөдөлгөөнийг 10:00-17:00 цагт хязгаарлана.  Энэ өдөр автозамын хөдөлгөөн хязгаарлагдсан бүсэд “Эмнэлгийн анхны болон амилуулах суурь тусламж үзүүлэх” сургалт, өсвөр насны хүүхдүүдийн дунд талбайн зургийн уралдаан, оюутнуудын дунд хөгжөөнт тоглоом, жагсаал зохион байгуулж, задгай “Кафе”-аар үйлчилнэ. Мөн Сүхбаатарын талбайд 12.00-14.00  хүртэл  урлагийн тоглолт, 1000 дугуйн парад, гоёмсог дугуй шалгаруулах  болон нийтийн гүйлтийн тэмцээн, унадаг дугуйн уралдаан, “Ухаалаг зорчилт” байгууллага шалгаруулах өдөрлөг болох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.