Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр                                               дугаар А/264                                           Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, “Газрын тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. “Монгол Чехословак металл” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 92 дугаар цэцэрлэгийн баруун урд талд  үйлдвэрлэл судалгааны зориулалтаар 11640 мІ газрыг Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийг зөрчиж нийтийн эдэлбэрийн газрын гудамж, зам талбайд эзэмшүүлсэн байх тул нийслэлийн Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 180 дугаар захирамжийн  “Монгол Чехословак металл” ХХК-д, уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг  “Баянжонш” ХХК-д шилжүүлэн газрын хэмжээг 1100 м2 болгон эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр  сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжийн “Баянжонш” ХХК-д, газрын эрхийн хугацааг сунгасан нийслэлийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 301 дүгээр захирамжийн “Баянжонш” ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болгосугай.
 
2. Газар эзэмшүүлэх  шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
           
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ