Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр                                          дугаар А/263                                               Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Зонне ХХК-д Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвийн урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар  230 м2 газрыг нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийг зөрчин нийтийн эдэлбэрийн газрын гудамж, зам талбайд, дуудлага худалдаа, төсөл  шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн байх тул нийслэлийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 29–ний өдрийн 161 дүгээр захирамжийн Зонне ХХК-д, хууль зөрчиж олгосон газрын хэмжээг нэмэгдүүлсэн нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжийн, газрын эрхийн хугацааг сунгасан нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 670 дугаар захирамжийн Зонне ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болгосугай.
 
2. Газар эзэмшүүлэх  шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
 
 
           
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ