“Фото шоп” программын сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна

2018-05-15 11:28:38

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн (KOICA) санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран компьютерийн үндсэн хэрэглээ, мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн 7 төрлийн сургалтыг  үнэ төлбөргүй зохион байгуулж, дадлага давамгайлсан, инновацлаг сургалтын хөтөлбөрийг залуучуудад санал болгож байгаа юм.  

Уг төслийн  хүрээнд залуучуудын дунд эрэлт хэрэгцээ ихтэй байгаа “Фото шоп” программын сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Тус сургалт өнөөдөр эхэлж нийт 23 иргэн хамрагдлаа.  

Фото шопын сургалт Мягмар, Пүрэв гарагуудад 15:00-18:00 цагуудын хооронд хичээллэх ба нэг сарын хугацаанд үргэлжлэх юм.

Сургалтын талаарх мэдээллийг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газарMKIT Education Center пэйж хуудас болон 9712-5557,7012-2999 дугаарын утсаар  лавлана уу! Хаяг: Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны “Б” корпусын 2 давхарт (11-р хорооллын "Орчлон" сургуулийн замын урд талд, Улаанбаатар чуулгын байрны хойд жигүүрт) гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас  мэдээллээ.