Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр                                                 дугаар А/261                                       Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, “Газрын тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. “ЭЭМА” ХХК нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Сансарын Шатахуун түгээх станцын замын урд талд худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 1008 мІ газраа 1998 оноос хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 14 жил  ашиглаагүй байх тул  нийслэлийн   Засаг даргын 1998 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/89 дүгээр захирамжийн “ЭЭМА” ХХК-д, газар эзэмших эрхийн хугацааг сунгасан нийслэлийн Засаг даргын 2003 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар захирамжийн “ЭЭМА” ХХК-д,  газар эзэмших эрхийн хугацааг сунгасан нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 463 дугаар захирамжийн “ЭЭМА” ХХК-д холбогдох  заалтыг тус тус  хүчингүй болгосугай.
 
2. Газар эзэмшүүлэх  шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ