Цахилгаан тээврийн хэрэгсэл дуобус/монбус угсарч үйлдвэрлэх ажил

2013-02-27 00:00:00
ТЕНДЕРИЙН УРИЛГА
 
Огноо: 2013 оны 02 дүгээр сарын 27-ны өдөр.
 
Тендер шалгаруулалтын нэр:  Цахилгаан тээврийн хэрэгсэл дуобус/монбус угсарч үйлдвэрлэх ажил.
 
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-2013-ЦТХДУҮ-01
 
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос  Цахилгаан тээврийн хэрэгсэл дуобус/монбус угсарч үйлдвэрлэх                                                                                                                                                                              ажил-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр, иж бүрдэл бүрийг нь 200,000 (хоёр зуун мянган) төгрөгөөр Нийслэлийн Төрийн сан банкны Тендерийн баримт бичгийн 200051003 тоот дансанд тушаан худалдан авч болно.
 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
  • Борлуулалтын хэмжээ:
Сүүлийн 3 жилийн нийт борлуулалтын орлогын нийлбэр нь 1 тэрбум төгрөгнөөс багагүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
Сүүлийн 3 жил буюу 2010, 2011, 2012 он.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас дээшгүй байна.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
Троллейбус, дуобус, нийтийн тээврийн автобус угсрах ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байна.
 
            Тендерийн хамт 21,000,000 (хорин нэгэн сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2013 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 30 тинутад нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын
 өргөн чөлөө,  Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр  
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 2 давхар
203 тоот хаалга, мэргэжилтэн Э.Болормаа Утас: 70146104