Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны эх загвар шалгаруулах уралдааны удирдамж

2013-03-18 00:00:00
Зорилго:Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 281.1.9. дэх заалтыг үндэслэн Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны нэгдсэн загвар батлах, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тэдний нас, бие бялдрын онцлог, хэрэгцээнд тохирсон чанар, эрүүл ахуй, эргономикийн шаардлага хангасан, дүрэмт хувцастай болгох

Хамрах хүрээ: Хувцас загвар зохион бүтээх товчоо,мэргэжлийн дизайнерын баг, мэргэжлийн их дээд сургуулиудын багш оюутнуудын баг, ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчдын баг, хувцасны загвар зохион бүтээх чөлөөт уран бүтээлчдийн баг

Материал хүлээн авах хугацаа:Шалгаруулалтад оролцох хүсэлтэй хувцас загвар зохион бүтээх товчоо,уралдаанд оролцогчид нь материалыг бүрдүүлэн 2013 оны 03 сарын 25-ны өдрийн 17:00 цагаас өмнө Нийслэлийн Боловсролын газрын /Багшийн хөгжлийн ордоны 505 тоот/-д ирүүлнэ.
Уралдаанд оролцох бүтээлд тавигдах стандартын шаардлага:
1. Уралдаанд оролцогч нь загвар зохион бүтээх товчоо,мэргэжлийн дизайнерын баг, мэргэжлийн их дээд сургуулиудын багш оюутнуудын баг, ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчдын баг, хувцасны загвар зохион бүтээх чөлөөт уран бүтээлчдийн баг /цаашид баг гэх/байх
2. Товчоо нь хувцас загвар зохион бүтээх тусгай зөвшөөрөлтэй, баг нь 2 буюу түүнээс дээш гишүүдтэй байх
3. Сурагчдын дүрэмт хувцасны загвар нь нийгэм эдийн засгийн нөхцлийг харгалзаж үзсэн, тодорхой судалгааны үр дүнд шинэ санаа, үзэл бодол тусгасан бүтээл байх
4.  Монгол хүүхдийн хөгжлийн түвшин, бие бялдрын онцлогт нийцсэн байх
5. Сурагчийн дүрэмт хувцсыгбага анги /эрэгтэй эмэгтэй/, дунд анги /эрэгтэй эмэгтэй/, ахлах /эрэгтэй эмэгтэй/ гэсэн ангиллаар ирүүлэх, ахлах ангийн сурагчдын дүрэмт хувцасны загварт тэдний санал бодлыг тусгасан байх
6. Шалгаруулалтад оролцогчид нь 2 буюу түүнээс дээш иж бүрдэл ирүүлэх /Нэг иж бүрдэл нь бага анги, дунд анги, ахлах ангийн сурагчдын дүрэмт хувцасны нэгдлийг хэлнэ/
7. Загварын иж бүрдлийн эскиз зураг, бүтээлийг ирүүлэх. Үүнд: загварын зураг, загварын тодорхойлолт, материалын шинж чанар, онцлогзэргийг технологийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэсэн байх
8. Загвар, бүтээлийн эскиз зураг нь А4 хэмжээтэй, зургийн бүхий л хэрэгслээр зурсан эсвэл график дизайны програмыг ашиглан хийсэн хэдэнч нүүр, планшет ажил байж болно.
9.  А.Эрэгтэй сурагчдын дүрэмт хувцас нь цамц, хүрэм, өмд байхаас гадна /хантааз, ноосон цамц, богино өмд,поло цамц,малгай, бүс, оймс, чимэглэлүүд/-с бүрдэнэ
Б. Эмэгтэй сурагчдын дүрэмт хувцас нь цамц, хүрэм, банзал байхаас гадна /өмд, хантааз, ноосон цамц, богино өмд, сарафан, малгай, поло цамц,оймс, чимэглэлүүд/-с бүрдэнэ.
Шалгаруулалтад оролцогчид дараах материалыг бүрдүүлж, загварын хамт ирүүлнэ.
1.  Загвар зохион бүтээх товчоо нь тусгай зөвшөөрлийн хуулбар /нотаритаар баталгаажуулсан хувь/
2. Сонирхлоо илэрхийлж, дизайнер, зохион бүтээгчдийн мэргэшсэн чиглэлийг танилцуулсан зохион бүтээх товчооны, эсхүл багийн захидал
Оролцогчдод:
o   Овог нэр, төрсөн он сар, өдөр
o   Холбоо барих утас, и-мэйл хаяг
o   Төгссөн сургууль, үндсэн мэргэжил
o   Боловсролынболон мэргэшлийн зэрэг /дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
o   Тухайн салбарт ажилласан жил
o   Туршлага, гаргасан бүтээлийн жагсаалт (сүүлийн 5 жилээр)
o   Их дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд суралцаж буй мэргэжлийн чиглэл, анги, дамжаа,
o   Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сурч байгаа сургууль, анги бүлэг

Зохион байгуулалт:Шалгаруулалтад ирсэн загвар, бүтээлүүдийг олон нийтэд нээлттэйгээр цахим хуудсандбайршуулан эцэг эх, сурагчдын дэмжлэгийг харгалзан Нийслэлийн боловсролын газрын даргын шийдвэрээр байгуулагдсан мэргэжлийн баг шалгаруулна.
Нийслэлийн боловсролын газар шалгарсан загвар бүтээлтэй загварын товчоо,багийн төлөөлөлтэй хуулийн хүрээнд гэрээ байгуулан хамтран ажиллана.
Шалгарсан шилдэг загвар, бүтээл нь Нийслэлийн боловсролын газрын өмч байна.
Бүтээлийг зохион бүтээсэн загварын товчоо,баг нь Нийслэлийн ерөнхий боловсролын сурагчдын дүрэмт хувцасны загварын хийц, технологи дараалал, чанар, стандартад нийцсэн байдалд хяналт тавьж, Нийслэлийн боловсролын газартай хамтарчажиллана.
Шалгарсан загвараар нь үйлдвэрлэгдэх дүрэмт хувцасны шошгонд өөрийн бэлэгдэл, логог байрлуулах эрхтэй.

Шагнал:    Тэргүүн байр-ангилал тус бүр 2000000 төгрөг
                     Дэд байр-ангилал тус бүр 1 000 000 төгрөг

Ирүүлсэн бүтээлийг эргүүлэн олгохгүй.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Багшийн хөгжлийн ордон, 505тоот.
Харилцах утас: 70113032, 99192400
 
УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
  
Жич: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны эх загвар шалгаруулах уралдаанд хувцас загвар зохион бүтээх товчоо, мэргэжлийн дизайнерын баг, мэргэжлийн их дээд сургуулиудын багш оюутнуудын баг, ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчдын баг, хувцасны загвар зохион бүтээх чөлөөт уран бүтээлчдийн багуудыг урьж байна.