Улаанбаатар дөрвөн жилийн дараа 900км замтай болно

2013-03-12 00:00:00
Энэ жил нийслэлд өрнөх зам барил­гын бүтээн байгуулалтын ажлын талаар редакцын уулзалт зохион байгуул­лаа. Уулзалтад нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж, Захираг­чийн ажлын албаны Инженерийн бай­гуулам­жийн хэлтсийн дарга С.БаЯр-Өлзий, Замын цагдаагийн газрын Техник замын хяналтын хэлтсийн дарга, хурандаа Р.ТҮвшин­баЯр, тус хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, ахмад Д.Батжаргал, дэслэгч Б.Бат­зориг нар оролцлоо.
 
-Нийслэлд энэ жил олон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэхээр тө­лөв­лө­сөн байгаа. Энэ дундаас зам засварын ажилд нийслэлийн удирд­лагууд нэлээд ач холбогдол өгч байгаа юм билээ. Энэ талаар тодруулахгүй юү. Эдгээр ажилд зар­цуулах сан­хүү­жилтийг хэрхэн шийд­вэрлэж байгаа вэ?

Д.Нанзаддорж: -Санхүүжил­тийн хувьд дөрвөн эх үүсвэ­рээс бүр­дэж байгаа. Үүнд улсын төс­­вөөс, Засгийн газрын дэмж­лэгээр, Хөгжлийн банкны сан­хүү­жилтээр 2012 оноос ажил нь эхлээд үргэлжлэн барьж бай­гаа замууд болон энэ жил ши­нээр барих есөн ба­рилга бай­гуу­ламж, нийслэлийн төсвөөр гэ­сэн дөрвөн хөрөнгө оруулал­тын эх үүсвэрээр 50 га­руй объек­­­тод зам барилгын ажлыг хийнэ. Үүнийг өртгөөр нь аваад үзвэл Хөгжлийн банк­ны санхүүжилтээр хийх есөн зам барилгын ажлын төсвийг шийд­вэрлэх юм бол 110 тэрбум төг­рөг болж байгаа. Гэхдээ эц­сийн шийдвэр гараагүй гэдгийг ир­гэд ойлгох хэрэгтэй. Харин улсын болон нийслэл, Зас­гийн газрын дэмжлэгээр хийх ажлууд нь нийтдээ 143 тэр­бум төгрөг болж байгаа. Энэ бол холбогдох УИХ, НИТХ-ын шийд­вэр гарсан баталгаажсан тоо.
 
С.БаЯр-Өлзий: -Энэ жилийн бү­тээн байгуулалтууд маш өргөн хүрээг хамарч бай­гаа учраас газар доогуурх ин­же­нерийн шугам сүлжээ зам ба­рилгын ажилтай адилхан. Гэх­дээ авто­зам маш их өрт­гөөр босдог учраас энэ доо­гуурх инженерийн шугам сүл­жээг бүгдийг нь аль болох 4-5 жилдээ зам барилгын ажил дуус­тал дахин ухаж сэндий­чээд байхааргүй бодлогыг барьж байгаа юм. Гэвч анх­наа­саа нийс­лэлийн инженерийн шугам сүл­жээ нь автозамын­хаа явган зам хэс­гээр төлөв­лө­чихсөн байдаг. Ингээд ав­то­зам нь өргөсөөд ирэхээр тө­лөв­лөсөн стандарт нь тохиро­хоо болиод ин­женерийн шугам сүлжээнүүд яах аргагүй доо­гуур нь орчихоод байгаа юм. Үүнд нийслэлээс сүүлийн хоёр гур­ван жилд автозамын ажил­тай уял­дуулж нэгдсэн график гар­гаснаар үүнийг нь инже­не­рийн шугам сүлжээ­ний хэл­тэс зангидаж барьдаг болсон. Энэ жилийн хувьд мөн адил ин­же­не­рийн шугам сүлжээ авто­зам­тай хол­бог­дож байгаа хэс­гийг нэгдсэн жур­маар гаргасан. Үүнд хоёр төрлийн ял­гаа гарч байгаа. Нэгдүгээрт, өөрийн хө­­рөнгө нь хотоос тавьсан инже­нерийн шугам сүлжээ автозам­тай огтлолцож байна. Харин нөгөө хэсгийн хөрөнгө нь тө­лөв­­­лөгдөөгүй атлаа автозам доо­­гуур орчихсон байгаа. Хө­рөнгөтэй аж­лын хувьд бид огт­лолцуулаад гарга­чих­на. Харин хө­­рөнгөгүй атлаа доо­гуур нь ор­чихсон шугам сүлжээнүүд хам­гийн их санаа зовоож бай­на. Гэтэл түүнийг нь ашиглагч байгууллагууд нь УСУГ, ОСНААУГ, ду­лаан, ца­хилгааны шугам сүлжээний зэ­рэг газрууд байдаг. Тэгэхээр эд­гээр байгууллагыг өө­рийн­хөө хөрөнгөөр аль болох шинэ­чил гэсэн шаардлагыг тавьж бай­гаа. Бүр болохгүй асуудал гар­вал авто­замынхаа хөрөнгөд суул­гах, хотоос нэ­мэгдэл хөрөн­гө гаргах за­маар ойрын нэгээс хоёр жилдээ аль болох ухуулаад, сэндийчүү­лээд бай­хааргүй засварыг хийхээр төлөвлөж байна.

-Зам засварын ажил бол то­моохон хөрөнгө зар­цуулж тэр хэмжээ­гээрээ урт хугацааны ча­нар эдэлгээ шаарддаг. Гэ­тэл манайхан төсөв хө­рөн­гөө яри­хаас чанарт тө­дий­лөн анхаар­даггүй. Энэ жилийн хувьд хэ­дий чинээ хөрөнгө зар­­цуул­на, тэр хэмжээ­гээ­рээ хяналт тави­хаас гадна чанарт анхаарна гэж сонссон?

Д.Нанзаддорж: -Зам барилгын ажлын чанар гэдэг бол өөрөө бүхний нүдэн дээр ил байдаг. Тиймдээ ч ир­гэнээс эхлүүлээд явж байгаа тээв­рийн хэрэгсэл шалгаад өгдөг. Тэ­гэ­хээр 2011 онд нэг стандар­таар бариад, 2013 онд өөр стан­дартаар барина гэ­сэн ойлголт байхгүй. Харин хийж бай­гаа аж­лын чанар сайжирч байх ёстой. Өөрөөр хэлбэл, жил жилээр, хоног хо­ногоор нь стандартад нь анхаарна уу гэхээс арай өөр технологиор хийнэ гэсэн ойл­голт байхгүй.

-Тэгэхээр замын чанар сайжирч байгаа гэж ойл­гож болох уу?

Д.Нанзаддорж: -Бид­ний хувьд зам барилгын ажлын чанарыг хэрхэн сайжруулах вэ гэдэг асуудалд тодор­хой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр зорьж байна. Тухайлбал, ба­рилгын аж­лын чанарыг бэлтгэл ажлаас нь эхэлж сайжруулна. Өөрөөр хэлбэл, өв­лийн улирал буюу замын ажил эхлэ­хийн өм­нө материал бэлтгэл, зураг төс­лөө бэлэн болгох юм. Ин­гээд бэлэн болсон зураг төс­лийг нийслэлийн Автозамын газрын хяналтын инже­нер, ажилт­нууд судалж үзээд тен­дерт оруулна. Мөн тухайн зам барилгын ажилд хэдий хэм­жээ­ний материал шаардагдах, хө­дөлгөөнийг нь яаж зо­хи­цуулах, хэчнээн хэмжээний хөрөн­гө шаардлагатай байгаа гэд­гийг нь тооцож гаргана. Түүнч­лэн тухайн зам ба­рилгын ажлыг хийх газарт ин­женерийн ямар ажлыг хийх юм гэдгийг нь эрт­нээс хийлгэнэ.
Дараагийн шатанд он дам­жин барьж байгаа нэлээд хэ­дэн барилга байгаа. Эдгээр аж­лын гүйцэтгэгчийг сонгон шал­гаруулалт байхгүй учраас энэ жилийн шаардагдах материал тех­ник, тоног төхөөрөмж тэд­гээ­рийн зас­вар хүн хүчээ бэлт­гээчээ гэсэн шаард­­лагаар хэд хэдэн уулзалтыг хий­сэн. Ер нь зам барихад аливаа ма­те­риал тэр дундаа асфальтан хольц өөрөө маш нарийн технологийг шаард­даг. Тиймээс зам барил­гын ажил эхлэхээс өмнө түүнд хэрэглэх буталсан чулуу, элс, минералын нун­таг, зэрэг ма­те­риалууд нь чанарын шаард­лага хангаж байгаа эсэхийг ла­бораторийн шинжилгээнд өвөл оруул­сан. Үүнийхээ дараа эд­гээр материа­луудыг хольж ча­нартай болгох талаас Автоза­мын газар асфальтан хольц үйлд­вэрлэдэг компаниудтай өнгөрсөн хоёрдугаар сараас хамтран ажилла­сан. Энэ ажил нэлээд эрчимтэй явж бай­гаа. Уг нь Со­лонгосын нэг компани өн­гөр­сөн оны арваннэгдүгээр сард ма­най газартай хамтран ажил­лах са­налаа албан ёсоор тавь­сан. Харам­салтай нь, цаг хуга­цааны хувьд гадаа­дад ажиллах дү­рэм журмын дагуу очиж ча­даа­гүй. Гэхдээ энэ асуудлыг зогсоогоогүй. Харин цахимаар ха­рил­цаж санал солилцох хэм­жээнд явж бай­­гаа. Бидний хувьд нэг л зорилго тавьсан. Тэр юу вэ гэхээр за­маар бүх төр­лийн ачааны ав­томаши­наас эх­лээд бүх төрлийн тээв­рийн хэ­рэгс­лүүд явж байгаа гэдэг үүд­нээс бидний нэрлэж занш­­са­­наар Чулуун-Овоогийн уулз­ва­раас Ботаникийн цэцэр­лэг хүр­тэл нэг км зам дээр фол­мерийн хольц­той асф­аль­тан хучилтыг Солонгосын тал­тай хамтарч хийх бодол байна. Бид­ний тоо­цоолсноор энэхүү хучил­тыг хийх материалыг нь Солонго­соос оруулж ирэх зар­дал гэхэд 80 гаруй сая төг­рөг болж байгаа.

-Ирэх дөрөвдүгээр са­раас зам засварын ажил эхэлнэ. Үүнийг дагаад нийс­лэлийн замыг хэ­сэг­­чи­лэн хаах шаардлагатай болдог. Гэвч ингэж хаас­наас болж замын түгж­рэл нэмэгддэг нь иргэ­дийн бухимдуулах нэг шалтгаан нь болдог. Тэ­гэ­хээр энэ жил иргэ­дийг аль болох бу­химдуу­лах­гүйн тулд ямар арга хэм­жээ авч ажиллах вэ?

Р.ТҮвшинбаЯр: -Энэ жилийн зам засварын ажлыг нэ­лээд далайц­тай хийнэ. Тий­мээс Замын цагдаагийн газ­раас бодлогын чанартай тө­лөв­лө­гөөг боловсруулж ажил­лаж байна. Яа­гаад ингэж байна вэ гэхээр зам засва­рын ажлыг хийхэд хамгийн чухал нь иргэ­дийг ямар нэгэн байдлаар бу­хим­дуулахгүйгээр аль болох таа­тай зор­чуулах байдаг. Мөн зам засварын ажлыг хийж байгаа аж ахуйн нэгжийн ажил­лах нөх­цөлийг бүрэн хангах шаард­ла­гатай байдаг. Тиймээс манай газ­раас Автозамын газартай хамтран тодор­хой ажлуудыг хий­хээр төлөвлө­сөн. Ту­хайл­бал, замын ажил эхлэхээр ийм замыг тийм хугацаагаар хаана гэж нэн тэргүүнд иргэдэд мэ­дээ­лэл өгөх юм. Үүнийг хий­хийн тулд тухайн замыг хаах ху­гацаа, засвар үйлчилгээ хийж бай­гаа компаниудын тех­ник тех­но­логийг бүрэн ханга­сан байх шаард­лагатай. Ингэх­гүйгээр нэг зам бариад удалгүй хөдөлгөөнийг нээх нь зохимж­гүй. Яагаад гэхээр зам гэдэг бол нэг­дүгээрт чанар байдаг. Тодорхой хуга­цаанд хатна бэх­жинэ.

-Зам засварын хугацаанд аль аль замыг хаах ерөн­хий төлөв­лөгөө нь гар­сан байгаа юу?

Б.Батзориг: -Замын цаг­даагийн газраас яг энэ асууд­лаар Автозамын газартай хам­тарч ерөнхий төлөвлөгөө гар­гахаар ажиллаж байна. Нийс­лэлд одоогийн байдлаар Баян­зүрх дүүргийн нутаг дэвсгэрт гурван гол магистрал замд зас­вар хийх юм билээ. Хан-Уул дүүр­гийн хувьд ч гурван та­лынх нь зам энэ жил засвартай байгаа. Тэгэ­хээр эдгээр аж­луу­дыг хооронд нь яаж уял­дуулах, хөдөлгөөний ачааллыг яавал тэнцвэртэй зохицуулах вэ гэ­сэн асуулт гарч ирнэ. Тий­мээс Авто­замын га­зартай хамт­ран холбогдох компа­ниуд, хяналтын инженерүүдтэй нь зөв­шилцөж байгаад тухайн за­муудыг хэзээ хаахад тохи­ромж­той вэ гэдгийг нь тогтоох юм. Үүний дараа ерөнхий гра­фик төлөвлөгөөгөө гаргаж зам хаах ажлыг эхлүүлэхээр зорьж бай­на. Өмнөх жилүүдэд тодор­хой ху­га­цаанд зам хаачихаад тэр үед сан­хүүжилт, цаг агаар гэх мэт шалт­гаа­наас хуга­цаа нь уртсаад дараа да­раа­гийнх нь ажил хойшлогдоод байсан. Ингэж яв­саар наймдугаар сард бүг­дээ­рээ ша­хуу зэрэг ажлаа эх­лэх жи­шээ­тэй. Үүнээс болж замын хөдөл­гөөнд зохио­мол маягийн ачаа­лал нөх­цөл үүсгэ­дэг. Харин энэ жил эл асууд­лаас аль болох зайлж гарахын тулд зам бари­хад шаардах тех­но­логийн ху­гацааг нь хангалт­тай гаргаж өгөх хэ­рэг­тэй. Жи­шээ нь Зүүн 4 замаас Офи­це­руудын ордны хучил­тын ажил энэ жил дуусах ёстой. Гэтэл Өгөө­мөр захынх эхлэх ёс­той. Хэр­вээ энэ хоёр замыг зэрэг хаа­вал зүүн талын хөдөл­гөөн хэцүү бол­но. Тий­мээс хойд талд нь байгаа Дор­жийн гу­дамж­­ны ажлыг үүнтэйгээ уял­дуулж хийх учиртай. Энэ мэт­чилэн асууд­лыг гүйцэтгэгч бай­­гууллага болох Автозамын газар хяналт тавих бол хөдөлгөөний аюул­гүй байдал, зо­хи­цуулалтад нь Замын цаг­даа­гийн газар ажиллах зэргээр хамтын ажил­лагааг илүү цогцоор нь хий­нэ. Үүнтэй хол­боо­той­гоор ажлын хэсэг байгуулах са­на­лыг Автозамын газарт та­виад байгаа.

Д.Нанзаддорж: -Энэ бол үнэ­хээр чухал асуудал. Замын цагдаа­гийн газрынхны ярьснаар үнэхээр бид аль замыг тэдэн сарын төдний хоо­рондоос ямар хугацаатай хаах. Энэ хооронд тухайн чиг­лэ­лийн хөдөлгөөн хаагуур явах ёстой юм бэ гэдгийг Авто­замын газар, Замын цагдаагийн газар хамтран урьдчилсан график тө­лөв­лөгөө гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, манайхаас эх­лээд аль замыг хаах ху­виараа Замын цагдаагийн газарт хүр­гүүлс­ний дараа мэргэжлийн үүд­нээс хугацаа графикийг бат­лах зарчмаар явахгүй бол маш их хүндрэл чирэгдэл уч­руул­даг гол зүйл. Уг нь нийтийн тээв­рийн хэрэгслийг хаагуур явуулах нь ажлын таван өд­рөөс доошгүй хуга­цаанд мэ­дэгд­сэн байх ёстой гэдгийг Ний­тийн тээврийн газраас тавь­даг. Энэ бол зайлшгүй хийх шаардлагатай ажил. Замын цагдаагийн газарт бол энэ хугацааг нааш нь татаж гу­рав хо­но­гоос наашгүй хуга­цаанд графикаа гаргах хэрэг­тэй байна.

-Хаах замынхаа албан ёсны төлөвлөгөөг гарга­чих­лаа гэж бодъё. Гэтэл ажлаас хойш чан­гаадаг зүйлүүд бай­даг. Тухайл­бал, санхүү­жилт нь орох­гүй удах, цаг агаарын нөхцөл гэх мэ­­тээр. Эцэст нь иргэд хо­хи­роод үлддэг. Энэ жи­лийн хувьд ч ийм асуудал гарах­гүй гэх ба­талгаа байхгүй шүү дээ?

Д.Нанзаддорж: -Хэ­дий­гээр долоо хоногийн урьд­чил­сан төлөв байд­лаар ажлаа зо­хицуулдаг ч цаг агаарыг бид урьд­чилан таах боломж­гүй. Ха­рин хөрөнгө мөнгөний асууд­лаас жил бүр замын ажил гацдаг нь үнэн. Гэхдээ өнгөр­сөн жилүүдтэй харь­цуулахад санхүүжилтийн систем сай­­жирсан. Нөгөө талаас Хөгж­лийн банк­ны санхүүжилтээр хийж байгаа замын ажлууд ихэвчлэн хугацаа алд­даг тал­тай. Өнгөрсөн жил ч гарсан. Энэ жил ч гарахыг үгүйсгэхгүй. Угаа­саа журам нь олон шат дамжлагатай учраас тэр. Ха­рин улсын болон нийс­лэлийн төсөв харьцангуй сайжирч бай­гаа. Тэр тусмаа нийслэлийн төс­вийг Засаг дарга нь өөрөө ерөнхийлөн зарцуулдаг, Авто­замын газар захиа­лагч нь бо­лохоор гүйцэтгэл нь батал­гаа­жаад ажил нь чанартай болдог. Тэгэ­хээр холбогдох материал нь бүрдсэн бол гүйцэтгэл саа­тах асуудал энэ жил харьцан­гуй багасна гэж ойлгож болно.

-Сарын дараа зам барил­гын ажил эхэлнэ. Гэхдээ замын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусдаггүй, гүйцэтгэгч компа­ниудад ч ажилдаа хайнга ханд­даг тал бий. Тэ­дэнд ямар шаард­лага тавьж байгаа вэ?

Д.Нанзаддорж: -Энэ жил аль болохоор иймэрхүү алдаа дутагдал гар­гуу­лахгүйн тулд ажиллаж бай­на. Гэхдээ энэ жилийн нэг онц­логтой бай­гаа. Учир нь дөрөв­дүгээр сарын 15 гэ­хэд бүх зам барилгын аж­лыг эх­лүүл­сэн байх ёстой гэ­сэн Засаг дар­гын тушаал гар­сан. Өөрөөр хэл­бэл, үнд­сэндээ нийслэлийн хө­дөлгөөнийг аль болох баг түгж­рүүлэх, тоос шо­роо бужигнуу­лахгүй байх гэх зэргээр зохи­цуулалт хийгээд явна. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд Авто­за­мын газраас энэ жил зам барилгын ажлыг гурван үе шат­тайгаар хийнэ. Нэгдү­гээрт, өн­гөрсөн жилээс эхлэн ажил нь үр­гэлжилж байгаа гол замуу­дын зор­чих хэсэг хөдөлгөөнийг долдугаар са­рын 5-ны дотор бэ­лэн болгож нээнэ. Тухайл­бал, хамгийн гол ачааллыг авч байгаа Зүүн 4 замаас Эскад­риль хө­шөө хүртэлх замын ху­чилтын ажлыг долдугаар сарын 5 гэхэд бэлэн болгох юм. Үүн­тэй зэрэгцээд Өгөөмөр захын замыг бас нээнэ. Энэ мэтчи­лэнгээр нийс­­лэлийн гол замуу­дыг нээсний да­раа жижиг аж­луудаа хийгээд явна. Хоёр­ду­гаарт, ид ачаалал нэмэгддэг сур­­гууль цэцэрлэг эхлэх үе буюу ес­дү­­гээр сард зам засва­рын ажлуудыг дуус­гахаар тө­лөвлөсөн. Гурав­ду­гаарт, арав­дугаар сарын 15-наас ар­ван­нэг­дүгээр сарын 1-н буюу аж­лын төгсгөлийн үед 2013 онд тө­лөвлөсөн зам барилгын гол­лох ажлуудаа хийж дуусгана.

-Улаанбаатар хотын замын түгжрэлийг буу­руу­лах цогц арга хэм­жээний хүрээнд нийтийн тээврийг нэгдүгээр эг­нээ­гээр зорчуулахаар болж тусгаарлагч шон­гуу­­дыг хийсэн. Харам­сал­тай нь, өнөөдөр хаа саагүй му­рийсан шон­гууд байх боллоо. Зарим газартаа бүр байхгүй байх жишээтэй. Бүр цааш­лаад нийслэлийн өнгө үзэмжийг гутааж байна. Ер нь тусгаарлагч шонд Автозамын газраас ямар хяналт тавьдаг юм бэ?

Д.Нанзаддорж: -Нийс­лэ­лийн замын хөдөлгөөний дүр­мэнд өөрчлөлт оруулж нэг­дүгээр эгнээгээр нийтийн тээв­рийн хэрэгслийг явуулах арга хэм­жээг амжилттай хэрэг­жүүлж эх­лээд нэлээд хугацаа өн­гөрлөө. Ингэх­дээ дэлхийн улс орнуудад хэрэглэдэг тус­гаарлагч шонг хийсэн. Гэхдээ манайх шиг эрс тэс уур амьс­галтай нөхцөлд ха­раахан тохи­ромжгүй байсан. Уг нь арчилгааг нь “Улаанбаа­тар зам засвар” гэдэг нийс­лэ­лийн өмчит компани хариуцдаг. Тэд эвдэр­сэн, хугарсан, дайр­сан төмрүү­дийг бу­цаан сэр­гээх, түүн дээр гарсан зөрч­лийг замын цагдаатай хамтарч нө­хөн төлбөрийг нь авдаг. Ха­рам­салтай нь, манай -40 гра­ду­сын хүйтэн өвлийн улиралд хуванцар материал учраас амар­хан хөлдчихдөг. Ингээд хөлдсө­ний дараа замын хөдөл­гөөний ачаа­лалтай үед бага зэ­рэг шүргэхэд л хугараад уна­чих жишээтэй. Тиймээс цаа­шид шонгүйгээр нийтийн тээв­рийн хэрэгслийг явуулах ямар бо­ломж бололцоо байна гэдгийг нь су­далж байгаа. Энэ асуудлаар Замын цагдаа­гийн газрынхантай ярилцаж байгаа ч шийдвэр хараахан гараагүй байна. Гэхдээ ирэх зургаду­гаар сараас нийс­лэлийн зам ар­чилгааг Хот тохижилтын га­зар хүлээж аваад байн­гын угааж цэвэрлэх зорилгоор нийс­лэлийн төс­вийн хөрөнгө оруулалтаар долоон машиныг оруулж ирэхээр болсон. Ин­гэснээр замын хөдөлгөөн эх­­лэхээс өмнө долоон машин гарч нийс­лэлийн замыг цэвэр­лэх юм. Гэ­тэл ингээд эхлэхээр өнөөх түмбэ маань саад болно. Тийм учраас бид энэ жил эхний ээлжид төв замуудад шон та­вих­гүй­гээр дөрвөлжин цац­руу­лагчийг хий­хээр судалж байна.

Р.ТҮвшинбаЯр: - Ер нь аливаа юм гэдэг сайн муу тал­тай. Мэдээж нэгдүгээр эгнээнд замын тусгаарлагч шонг тавьс­наар нийтийн тээврийн хэрэгс­лийг чөлөөтэй зорьчих нөхцө­лийг бүрдүүлсэн. Гэвч ингэж тавьс­наас болж замын нөхцөл нэг талаараа муу болсон. Түүнчлэн өвлийн ули­ралд угааж болохгүй гэх зэр­гээр муу талтай байсан. За­рим тохиолдолд тэс­сээр бай­гаад хэвтээд өгөх жишээтэй. Энэ бүх байдлаас үүдэлтэй­гээр тус­гаарлагч шонгийн ихэн­хийг нь аваад алаг эрээн бол­гос­он. Гэтэл ингээд дахин со­лихоор нэг асуудал үүсдэг. Ту­хайлбал, өмнөх түмбийн суу­рийг солиод дараагийнхныг нь тавихад суу­рийн хэмжээ нь өөрч­лөгдөөд өөр газар дахиад цоолохоор болдог. Энэ мэтчи­лэнгээр замаа нүхлээд байна гэдэг чинь чанарыг нь улам муут­гах үндэс нь болдог. Тэрхүү цоолсон нү­хээр нь ус ороод замыг нь эвдэх жи­­шээ­тэй. Тиймээс манай газраас мэр­­гэжлийн зөвлөлөөр шинэ тусгаар­лагч оруулах гээд бэлд­чихсэн байгаа. Тэр нь юу вэ гэ­хээр гурвалжин мая­гийн дун­даа пүрштэй хавтгай хавтанг нэг­дүгээр эгнээнд тавъя аа гэж. Энэ хав­танг тавьснаар жи­жиг суудлын ав­то­ма­шин нэгдү­гээр эгнээгээр явбал түр тар гээд дуу чимээ гаргах юм. Тэ­гэ­­хээр нэгдүгээр эгнээгээр явж байгаа жолооч санаа нь зовоод гараад явах нь тодорхой шүү дээ. Харин нийтийн тээв­рийн хэ­рэгсэл явахад бол дуу­гарах­гүй. Энэ мэтчилэнгээр нэгдү­гээр эгнээнд аль болох дэв­шил­тэд тех­нологийг нэвтрүү­лэ­хийг зорьж бай­на. Хэрвээ энэ­хүү санал мэргэжлийн зөв­лөлөөр дэмжигдвэл нийслэ­лийн төв хэсгээр туршиж үзнэ.
Ерөнхийдөө тусгаарлагч шон тавьс­­ны дараа хүндрэл бэрхшээл га­ра­хад нь  Замын цагдаагийн газраас ар­чилгаа хариуцсан компанитай нь гэрээ байгуулсан. Тухайлбал, тус­гаар­­­лагч шонг та­виад орхихгүй. Цаа­шид танайх арчилгаанд нь, манайх хянал­тад нь анхааръя гэж. Хэрвээ шонг жолооч дайраад унагавал зохих төлбөрийг нь гурав хоно­гийн хуга­цаанд төлүүлье. Харин танайх энэ ху­гацаанд багтаж дахин шинээр тавь гэх зэргээр арга хэмжээ авч ажил­ласан.

Б.Батзориг: - Иргэд нэг зүйл дээр буруу ойлголттой бай­даг. Авто осол их гардаг томоохон цэгүү­дэд эгнээ бус урсгал тусгаар­лах зорил­гоор Мянганы со­рил­тын сангийн төс­лөөр шон байрлуул­сан. Өөрөөр хэл­бэл, хөдөл­гөө­ний эсрэг урсгалаас эргэхийг хориглох байдлаар 25 дугаар эмийн сан, Бага тойруу Залуу­чуудын, Сүхбаатарын, Бөхийн өр­гөөний уулз­вар зэрэг газруу­дад тавьсан. Тухайн газруудад жолооч нар замын хөдөл­гөөний дүрэм зөрчсөнөөс шонг эвд­сэн тохиолдолд зохих торгуу­лийг нь ног­дуулсан. Угаасаа За­саг даргын за­хи­рам­жид нийс­лэлийн өмчийг эвдсэн тохиолдолд яаж төлүүлэх вэ гэ­дэг тогтоолийг нь гаргаад то­дорхой тариф гаргасан байгаа. Түүнээс биш энэ 70 төгрөгийн үнэтэй, чи түүнийг нь 210 төг­рө­гөөр төл гэж болохгүй шүү дээ. Тухайн тогтоолд хэд гээд заа­сан байна түүнийг нь төлүүлнэ.

-Арваннэгдүгээр сар гэ­хэд зам засварын ажил дуу­сах юм бай­на. Үүнтэй холбоо­той­гоор замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээ­ний хү­рээнд хэрэг­жүүлж бай­гаа дугаарын хязгаарлал­тыг байхгүй болгоно гэ­сэн яриа гарсан байна лээ. Энэ үнэн үү?

Д.Нанзаддорж: -Яг бо­ли­но гэсэн яриа байхгүй. Гэх­дээ дугаарын хязгаарлалтыг 2013 оны бүтээн бай­гуулалтын ажил дуустал хэрэгжүүлэх ИТХ-ын шийдвэр гарчихсан байгаа. Яа­хав албан бус ху­рал­даан дээр За­саг дарга Э.Бат-Үүл тэгж хэлсэн. Сая­хан ха­гас бүтэн сайн өдөр дугаа­рын хязгаарлалт үргэлжүүлнэ, үр­гэл­жүү­лэхгүй гээд Fм радио­гоор иргэ­дийн дунд санал асуул­га явуулахад 70 га­руй хувь эсрэг саналтай байсан. Нэ­гэнт иргэд зөвшөөрөхгүй бай­гаа бо­лохоор болих санал дээр нэгдсэн. Гэх­­дээ дугаарын хязгаарлалт үр дүн­гээ өгөөд бай­хад гадаадаас орж ирж бай­гаа импортын тээврийн хэрэг­сэл хоногт 200-гаас доошгүй тоогоор нэ­мэг­дэж байгаагаас үүдэн явцгүй болж байна. Хоёр­дугаарт, бү­тээн байгуу­лал­тын ажлыг хэ­рэгжүүлж дуус­га­чи­хаад дугаа­рын хязгаарлал­тыг бо­лиод үзье, тухайн үед иргэд төр захиргааны байгуул­лагаас ямар зүй­лийг нэхэх вэ гэд­гийг нь харъя гэсэн санал бий. Гэх­дээ энэ бол НИТХ-ын шийд­вэрээр хэ­рэгжиж, хүчингүй бол­дог болохоор хү­чинтэй хуга­цаан­даа л хэрэгжинэ.

-Нисэх, Яармагийн зам бол гадаадын зочид төлөөлөгчид зорчдог гол зам. Энэ замыг 21 метр хүртэл олон эгнээтэй зам болгож өргөтгөх гэж байгаа. Ха­рин саад болж байгаа “Содмон­гол”, “Шунхлай” “Магнай трейд” компанийн шатахуун тү­гээх станцын асуудлыг яахаар болсон бэ?

Д.Нанзаддорж: -Өн­гөр­сөн жил карьерын зөвшөөр­лөөс болоод ажлыг 45 гаруй хоног зогсоогоод МХЕГ-аас зөв­шөөрөл авч байж эхлүүлсэн. Уг нь замын ажлыг А цэгээсээ Б цэг хүртэл тасралтгүй баривал чанар, хугацаа та­лаасаа сайн байдаг. Гэтэл зам барих обьектод гурван шатахуун түгээх станц ороод ирсэн. Энэ асуудлыг ма­най Өмчийн харилцааны газар ший­дэх ёстой. Өнгөрсөн жил бол эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдэд шатахуун түгээх станцуудыг шилжүүлэх санал тавьсан. Өмчийн харилцааны газраас гаргасан обьектын үнэлгээ тэдэнд арай бага санагдсан. Харин тэд өөдөөс бизнесийн үнэлгээ гаргаж ирсэн. Нэг шатахуун түгээх станцыг тэд 1.2 тэр­бу­маас 1.5 тэрбум төгрөг гэсэн. Ингээд өнгөрсөн жил чадаагүй. Сая нийслэ­лийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хоёрдугаар сард Улаанбаатар хотын замын барилга, доор нь байгаа ин­женерийн байгууламж, дээр нь байгаа барилга саадуудыг хэрхэн зохион бай­гуулах талаар хэлэлцсэн. Энэ ажлыг уялдуул гэсэн чиглэл аваад ажиллаж байна. Ямар ч байсан 2013 оны зам барилгын ажлыг явуулахад ямар нэгэн саад болохгүйгээр инженерийн байгууламжаа шилжүүл гэсэн чиглэ­лийг ашиглагч байгууллагад өгчихсөн. Энэ ажил хэрэгжээд явж байгаа. Ер нь зам барилгын ажлыг төсөвт өртөгт оруулаад доор нь байгаа инженерийн шугамыг зайлуулна гэдэг бол буруу. Нэг км замын өртөг 1.2-1.5 тэрбум төгрөг зарцуулна. 0.7 км замд хоёр тэрбумыг зарцуулах нь ч бий. Хүмүүс их хөрөнгө зарцуулж байна гэж шүүмжлээд байгаа. Гэтэл инженерийн шугам сүлжээг шилжүү­лэхэд нийт өртгийнх нь 40-60 хувийг нь зарцуул­даг. Өөрөөр хэлбэл, 600 сая төгрөгийг инженерийн шугам сүл­жээ шилжүү­лэхэд зарцуулаад 500 сая төгрөгөөр зам тавьж байна. Ийм байд­лаар тус­гаж явсаар өдийг хүрлээ. Тийм учраас инженерийн байгуулам­жийн асуудлыг тусад нь төсөв хөрөн­гөтэй шийдэж, хонгилын системд шилжүүлэх хэрэг­тэй байгаа.

-Үйлдвэр комбинатын цагаан хаалгыг нураасан нь зөв үү. Түүх соёлын дурсгал гэдэг үүд­нээс нь өөр газар шилжүүлж бо­лоогүй юм уу?

Д.Нанзаддорж: -Хан-Уул дүү­рэгт байдаг цагаан хаалгыг замын өр­гөтгөл шинэчлэлийн ажлаар нураасан. Нийслэлийн иргэ­дийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр нь гарчихсан. Ца­гаан хаалганы хувьд арга 1957 онд ба­ригдсан нийслэ­лийнх­ний дунд түү­хийн дурсгал гээд хо­ногш­сон боло­хоос хуулиараа соёлын үнэт өв биш байсан. Шилжүүлээд өөр газар барих гэ­хээр тоосгоор хөндийн суурь бос­гож, аркийг нь банзаар барьж шавард­сан байсан. Би ноднин буул­гасныхаа дараа цаг хугацааны хувьд нураасан нь зөв болжээ гэж бодсон. Одоо ч энэ бодол маань хуви­раагүй байна. Яа­гаад гэвэл, Улаанбаатар га­зар хөдлөл­тийн идэвхтэй бүсэд орш­дог. Газар чичрэх, сахилгагүй жолооч тэр гүү­рийг мөргөхөд л Цагаан хаалга нурах аюул­тай бай­далд хүрсэн гэдгийг буул­гах яв­цад мэдсэн. Аюулгүй байдал талаа­саа тэр хаалгыг буулгасан нь зөв бай­сан шүү гэдгийг өнөөдөр ард иргэд­дээ хэлмээр байна.

-Энэ жил Нисэх, Яармагийн замыг өргөтгөхдөө нисэхийн Цагаан хаалгыг бас нураах уу?

Д.Нанзаддорж:  -Ни­сэхийн Ца­гаан хаалгыг нураах талаар зураг тө­сөлд орчихсон байсан. Тэр үед ерөн­хий архитектор байсан Хү­рэл­баатар Цагаан хаалгыг нураах­гүй­гээр замын өргөтгөлийн ажлыг хийж болно гэсэн шийдэл байгаа гэж хурал дээр зурж үзүүлсэн. Тэгээд асууд­лыг на­даас асуу­сан. Би “Зургаа­раа бол Цагаан хаал­гыг тэндээс зай­луулах ёстой. Ин­гэх болсон үндсэн шалтгаан бол Ца­гаан хаалга замын төвгөр хэсэг дээр байрладаг. Яармаг талаасаа давхиад хаалга дөхөөд ирэ­хээр Нисэх талаа­саа орж ирсэн ма­шин харагддаггүй. Тийм учраас хаал­гыг авч, овгор замыг доош ухаж үзэг­дэх орчныг сайжруулна гэж зураг тө­сөл хийсэн байгаа” гэсэн. Энэ талаа­саа бол нураах ёстой. Гэх­дээ саяхан НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар Нисэхийн цагаан хаалгыг нураахгүй болсон. Энэ ч ут­гаа­раа зу­раг төслийг нь өөрчилж хийл­гэж бай­гаа. Би хувьдаа энэ хаалгыг нураагаад шинээр бүр том хаалга баривал ямар вэ гэж бодож байгаа.

-Цагаан сарын шинийн 1, 2-нд Баянхошуу, Толгойт чиглэлийн авто замд олон цагаар түгжрэл үүссэн. Энэ нь гэр хорооллын замуудыг өргөтгөх, шинэ зам барих шаардлагатай болсоныг харуулж байна. Нэгэнт машины тоог бууруулж дийлэхгүй юм чинь, замаа нэмж барих нь зөв биз дээ?

Д.Нанзаддорж: -Шинийн 1-нд зам дээр түгжирч үзээ­гүйгээ үзлээ. Уг нь 2011 оноос эхлээд хийж байгаа нэг ажил байгаа. Нэгдү­гээр хороол­лын арын гэр хороолол буюу Шинэ гэмт­лийн эмнэл­гийн ха­ралдаа уулзва­рыг хоёр төвш­ний зам болгож гүүр ба­риад, Ард Аюу­шийн гудамжны 200 га­руй айлыг нүүл­гэн шил­жүүлнэ. Тэгээд Толгойтын зам буюу Автосургуулийн замтай холбох зураг төслийн ажил хий­гээд явж байна. Hэгэнт сүлжээ замуудаа барих уч­раас айлууд, ин­же­нерийн байгуулам­жийг нүүлгэхгүй бол болохгүй байгаа. Тэнд Багануу­раас тэжээл аваад өндөр хүч­дэ­лийн 110 шугам явдаг юм байна. Энийг зай­луулна гэхээр амин сүнстэй холбоо­той асуудал учраас болохгүй байгаа. Ус сувгийнхны ярьж буйгаар тэндээс нь тойроод явбал дунд зэр­гийн албан тасалгааны өрөө шиг том цэвэр усны шугам дайруулах юм бай­на. Тэд Дэл­хийн банкны шу­гамаар барь­сан уч­раас мөн л тойруул гээд бай­гаа. Замыг тойруулбал тех­никийн үзүүлэлт нь таарахгүй, олон айл нүүл­гэх шаард­ла­­гатай байгаа. Гэмтлийн эмнэлгийн зам руу оруул­бал зураг тө­сөлтэйгөө зөрчилдөөд олон айл нүүл­гэхээр бай­на. Ийм шалтгаанаар өнөөд­рийг хүр­тэл ажил эхлүүлж ча­дахгүй, зураг төс­лөө шийдэж чадахгүй байгаа. Ямар ч бай­сан Толгойт та­лаа­саа Авто сур­гууль руу зүүн талаасаа хоёр км зам та­вих төсөл бэлэн бол­чих­сон, эх­лүүлье гэж ярьсан. Хөгж­лийн банкны тө­лөвлө­гөөнд энэ хоёр км замаа оруул­чихсан чинь санхүү­жүү­лэх шийд­вэр нь хү­лээгдээд байна. Нэн яаралтай үүнийг шийдчихвэл Тол­гойт руу түгжрэл багасна. Баянхо­шууны хувьд Сэтэр­хий, Даландавха­рын ор­шуулгын урдуур салаа зам тавих гээд өнгөрсөн жил ажил эхлүүл­сэн. Эдийн засгийн хөгжлийн яамнаас тавьж бай­гаа олон сүлжээ замыг барих ажил эх­лүүлж чадахгүй байгаа нь Улаан­баа­тар олон жил бодлого, төлөв­лөлтгүй явж ирс­ний гай. Бид Баянхо­шуу­ны замыг энэ жил, дараа жил сайж­руул­чихья гэж хэлэхэд төвөгтэй л байна.

С.БаЯр-Өлзий: -Инженерийн шу­гам сүлжээнүүд барилгын норм дүр­мээрээ, стандартаараа өөрийн хам­гаалалтын зурвастай байдаг. Ца­хилгааны өндөр хүчдэлийн шугам гэ­хэд хааш хаашаагаа 50 метр, цэвэр бо­хир усны шугам бол таван метр, дулааны шугам сүлжээ гэхэд таван метр хамгаалалтын зурвастай байх ёстой. Хөгжлийн явцад тэр зурваст айлууд буусан, зам нь инженерийн шугам дээгүүр тавигдсан учраас хоёр талдаа маш маргаантай асуудал болж хувирсан. Туннелийн систем гэдгийг Улаанбаатарт хоёр газар нэвтрүүл­сэн. Үүнийг хорооллын доторхи сүл­жээнд нэвтрүүлсэн ч хотын төв хэсэгт туршиж үзээгүй. Яагаад гэвэл маш их өртөгтэй босно. Гэхдээ хотоос тунел­лийн системд шилжүүлнэ гэсэн  зорил­го тавьж ажиллаж байгаа. Манай инженерийн шугамуудыг 1950-иад онд тавьсан. Үе шаттайгаар сольж байгаа ч гэсэн 30 жилийн настай, 40 жилийн нас­тай шугам сүлжээ нэлээн байна. Ийм л зөрчил үүсчихээд байгаа юм.

-Улаанбаатар хотыг 2020 он хүр­тэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталсан. Автозам 2020 он гэхэд хэдэн км болж уртсах вэ?

Д.Нанзаддорж: -Өнөөдрийн байдлаар Улаанбаа­тар хотод нийтийн тээвэр явдаг гол магистраль 450 зам бий. Дээр нь хо­рооллын доторхи зам, гудамж талбай гээд цардсан замуудаа оруулбал нийт 650 км зам байна. Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотод шинээр 212 км зам тавина гэсэн байгаа. Энэ замуудыг Улаанбаатарт хотын гадуур тойруулж тавих шаардлагатай. Одоо манай Их тойруу бараг Бага тойруу бол­­чихсон. Тийм учраас Их тойруу­гаа­­саа татгал­заад гадна тойруу замуу­даа барья гэж 2020 он хүртэл хөгжүү­лэх төлөвлө­гөөнд оруулсан. Өөрөөр хэл­­бэл, Улаан­­баатарын хойд хэсгийг ба­руу­наас нь зүүн тийш холбосон гад­на той­руу, урд талаас нь баруунаас зүүн тийш холбосон бас нэг гадна той­руу ба­рина. Хотын төвийн өргөтгөл ши­нэт­гэл хийх 350 км зам тусдаа. Дөр­вөн жилийн дараа гэхэд 900 км замтай болно гэсэн үг.

-Нийслэлийн гурван хэсэгт ши­нээр дугуйн зам барина гэж бай­сан. Энэ талаар тодруулна уу?

Д.Нанзаддорж: -Дугуйн замыг БНХАУ-тай адил­хан автозамын дэр­гэд барь гэж хү­мүүс яриад байгаа. Өнөө­дөр автоза­маа өргөтгөх, автобу­саа нэгдүгээр эг­нээгээр явуулах бо­ломж гаргах гэж бөөн юм болж байхад ямар юмных нь дугуйн замын зай байх вэ дээ. Ер нь бол эрүүл мэнд талаасаа, агаарын бо­хирдлыг бууруулах талаа­саа, ачаал­лыг бууруулах талаасаа ду­гуйн зам хэ­рэгтэй. Барья гэж хэч­нээн бодсон ч газар олох төвөгтэй байна. Хо­тын шинэ удирдлагууд дугуйн бо­лон явган хүний зам, хүүхдүүдийг роликын замтай болгох боломжуудыг судалж үзье гэж ярьсан. Эхний ээл­жинд Сэл­бийн даланг ашиглах замаар цардмал зам барьж дугуйн зам хийх чиглэл өгсөн. Мөн Дунд гол, X хороол­лын да­ланг ашиглаж дугуйн зам бий болгох талаар судалгаа хийж байгаа. Сэл­бийн даланг араас нь тохижуулж бай­­гаад цааш Нарны замтай огтлол­цуу­­­лаад Их тэнгэртэй холбох судал­гаа бас явуулж байгаа. Мөн Туул голын ард талын даланг ашиглаж бай­гаад хурдны зам барина гэсэн асуудал маш эрчимтэй яригдаж байгаа. Энэ бол хэрэгжиж биелэлээ олохоор болж байна. Хурдны замын хажуугаар ду­гуйн замыг тавина гэж зураг төсөлд оруулна. Дээрээс нь нийслэлийн Авто­замын газрын инженер хотын төвөөр явж байгаа төмөр замын зурвас газ­рыг дугуйн замд ашиглаж болох юм гэ­сэн санаа гаргасан. Энэ маш зөв са­­наа. Монгол Оросын 1949 оны хэ­лэл­­цээрээр төмөр замын хажуу талын 50 метр эзэмшил газарт юм барихыг хо­­риглосон. Гэтэл Баянмонгол хо­роол­­лыг тэнд барьсан байгаа. Төмөр замын хоёр талын зурвас газарт дав­хар гарааш, дугуйн зам, колонк, ба­рил­га барьж болох л юм. Тэр тохиол­долд Оросын талтай ойлголцож болох байх гэж бодож байгаа. Энэ жилдээ бол дугуйн зам барихгүй.

-Энэ жил 45 байршилд зам барь­саны дараа замын хөдөлгөөний ачаалал хэдэн хувиар буурах вэ?

Б.Батзориг: -Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөв­лөгөөгөөр нийслэлд 220 км зам бари­на гэж байна. Энэ мэдээж тээврийн хэ­­рэгслийн өсөлттэй уялдана. Уг нь тээв­рийн хэрэгслийн өсөлт жилд 7-10 хувьтай байдаг байсан. Гэтэл сүүлийн үед жилд 22-25 хувийн өсөлттэй бай­на. Угаасаа хүн амын өсөл­төөс дав­сан тээв­рийн хэрэгслийн өсөлт гэж байх­гүй. Шведэд гэхэд мян­ган хүнд ногдох тээврийн хэрэгсэл 650 байна. Өнөө­дөр манай Улаанбаатар хотод 15 хувь­тай байна. Энэ нь 1000 хүн тутамд 150-200 машин гэсэн үг. Өсч байгаа хэ­тийн төлөвийг харахад 1000 хүн ту­тамд ногдох тээврийн хэ­рэг­сэл 400-500 хүрвэл ачаалал өнөөд­рийн байгаа төвшинд хэвээрээ л байна. Цаашдаа хот суурингийн ний­тийн үйлчилгээний тээврийн хэрэгс­лийн хөгжлийг дэм­жээд явна. Янз бүрийн зорчих бүс тог­тоох, насжил­таар нь ялгах гэх мэтээр ачаал­лыг саа­руулж болно. Ингэхээс биш Улаан­баатар хотын замын ачаал­лыг зам барьснаар бууруулахгүй. Одоо бол 4-5 жилийн дараа гээд төлөв­лөж байна. 20 жилийн дараа дэлхийн хөгжил ямар байхыг мэдэхгүй. Тийм учраас 220 км зам барьвал замын ачаалал тэдэн хувиар буурна гэдэг ойлголт байхгүй. Гол нь цогц арга хэм­жээ, уялдаа хол­боо, нэгдсэн бодлого хэрэгтэй.

Д.Нанзаддорж: -Улаанбаатарт хэв­тээ чиглэлийн хурдны хоёр зам ба­­рина. 42 км зам барина гэж Н.Бат­баяр сайд ярьж бай­­гаа. Энэ нь Эмээлт орчмоос эх­лээд Баянзүрхийн товчоо хүр­тэлх зай. Марафон гүйл­тийн замын урт 42 км байдаг. Тэгвэл Улаан­баа­­тар хот замаа хааж байгаад мара­фон гүйлтийг явуулах бо­ломжтой бол­но. Хоёрдугаарт Эмээл­тээс олон ул­сын транзит зам салаад Богд уулын ха­жуугаар дайрч Төв аймагт очих су­далгааны ажил хийгдэж байгаа. Босоо хурдны замыг Их тэнгэрийн гүүр орч­моос хойш Сэлбийн голыг дагаад Май­хан толгой хүртэл төлөвлөж байгаа. Мөн эко бүс гэд­гийг бий болгож, “А зэ­рэглэлийн бүсэд утаа их ялга­руул­даг тээврийн хэ­рэгсэл оруулахгүй, ди­зель хөдөл­гүүр­тэй машин явуулах­гүй” гэсэн шаард­лага тавьчих ёстой. Ийм байд­лаар бодлого хэрэгжүүлээд, төлөвлө­сөн ажил нь цагтаа амжвал 2020 он гэхэд Улаанбаатар хотын за­мын ачаа­лал нэлээд цэгцэрсэн төв­шинд очино.

-Зорчих хэсгийн нэгдүгээр эг­нээнд машинаа тавьсан жолоо­чид ямар хариуцлага тооцох вэ. Жолооч ингэж бусдыг чирэг­дүүл­бэл иргэд өөрсдөө замын цаг­даад хандах ёстой юу?

Б.Батзориг: -Үүнийг олон та­лаас тайлбарлаж болно. Тэр хүн бол хө­дөлгөөнд оролцоод явж байгаа нийс­лэлийн иргэн. Хэрвээ энэ хүмүүсийн эрх ашгийг бүрэн хангана гэж дарга нар ажиллаж байгаа бол тэдэнд ма­шинаа байрлуулах зогсоол барьж өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, бусад нь на­дад хамаагүй гэж тэр хүн үздэг бол цаг­даагийн албан хаагч машин болгон дээр очиж жолоочид арга хэмжээ авах хүн хүч, техник хэрэгсэл хэрэгтэй. За­мын цагдаагийн газар өнөөдөр чад­лын­хаа хэрээр ажиллаж байгаа. 5000 төг­рөг төлчихөөд бүтэн өдөржин ма­ши­наа хаячих сонирхолтой ч хүн бай­на. Гэхдээ сүүлийн үед цахим хянал­тын системийг 1-2 жилийн дотор нэвт­рүүлэхээр яригдаж байна. Энэ хэрэгж­вэл замын хөдөлгөөний дүрэм зөрч­сөн жолоочийг бүртгээд шуудангаар торгуулийнх нь хуудсыг явуулдаг бол­но. Хэрвээ торгуулиа төлөхгүй бол ал­данги нь өдөр, сараар нэмэгдэж бай­гаад та машинаа хураалгах хэмжээнд хүрнэ шүү гэх мэтээр. Яваандаа гур­ван машин тавих зогсоол дээр 20 ма­шин багтах давхар зогсоол бариад ирвэл ийм зөрчил яваандаа арилна.

Д.Батжаргал:  -Хүмүүс яагаад зогсох зогсоолын журам зөрчөөд бай­на гэхээр хот төлөвлөлт маань хуу­лийн­­хаа дагуу яваагүй. Барилга хот тө­­лөвлөлтийн хуулинд, барилга бай­гууламж барьсан бол нийт газрынхаа 30 хувьд зогсоол, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байгуу­лах ёстой гэж заасан. Гэтэл компа­ниуд барилгаа барьчихаад нийтийн эзэмш­лийн замыг зогсоол болгож ашиг­лаад байна. Төр өөрөө эзэнгүй, хяналтгүй байгаа уч­раас зогсоолгүйн балаг ард түмний ну­руун дээр очоод бай­­на. Улаан­баатар зогсоолгүй хот. Зог­­соол­гүй болохоор түгж­рэл үүсч байна.