Тусгай цогцолборын хүүхдүүдэд тусламж үзүүлэв

2018-02-28 17:44:26

Нийслэлийн Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын хүүхдүүдэд БНСУ-ын “Сайн санаат хүмүүс” нийгэмлэгээс өгсөн тусламжийн бараа, бүтээгдэхүүнийг өнөөдөр гардуулан өглөө. Тус үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, БНСУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун нар оролцов.

 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Дэлхийн бөөрний өдрийг угтан хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны нэг болж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.