Эх орончдын өдрийг тохиолдуулан НИТХ-ын дарга Д.Баттулга шагнал гардуулав

2013-03-01 00:00:00

 

Эх орончдын баярын өдрийг тохиолдуулан НИТХ-ын дарга Д.Баттулга НИТХ-ын төлөөлөгч зарим хүнд шагнал гардууллаа. НИТХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” бүлгийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчааг Нийслэлийн хүндэт тэмдэгээр, “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” бүлгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Н.Баяраа, болон С.Ононбаяр, ажлын албаны дарга П.Гансүх нарыг Нийслэлийн хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагналаа.

Шагналыг гардуулах үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга хэлсэн үгэндээ “Нийслэл хот маань хөгжил дэвшлийн их босгон дээр байна. Энэхүү чухал цаг үед бидэнтэй бүх талаар гар нийлэн ажиллаж, нийслэл хотоо хөгжүүлэх бүхий л төсөл хөтөлбөрийг бүх талаар дэмжин ажиллаж, гар бие оролцсоор та бүхэндээ маш их баярлаж явдаг шүү. Ингээд та бүхнийхээ цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Эх орончдын баярын мэндийг дэвшүүлье” гэлээ.

Т.АМУР