“Ногоон хантаазтнууд”-ыг бэлтгэх сургалт эхэлнэ

2013-02-28 00:00:00

Нийслэлийн захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй “Цэцэрлэгчний сургалт” маргааш 10.00 цагт Улаанбаатар дээд сургууль дээр нээлтээ хийнэ.

Уг сургалтад эхний ээлжинд 200 цэцэрлэгчийг сургаж ажилд авах бөгөөд  Улаанбаатар хотын ногоон байгууламж нэмэгдэж, агаарын бохирдол тодорхой хувиар буурна хэмээн зохион байгуулагчид үзэж байгаа юм.

Энэ талаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны Ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Л.Баатарцогтоос тодруулахад:
-Гуравдугаар сарын 1-нээс эхлэх сургалтанд эхний ээлжинд 200 хүнийг сургаж ажлын байртай болгоно. Суралцаад төгссөн хүмүүс маань ногоон хувцас хэрэглэлээр жигдрэн нийслэлийн гудамж талбайн ногоон байгууламжид ажиллана. Дараагийн ээлжинд 6, 7, 8, 9-р саруудад тусбүр 20 хүнийг нэмж сургана. Сургалт 14 хоногийн хугацаатай явагдах бөгөөд цаашдаа 600-700 цэцэрлэгчтэй болох төлөвлөгөөтэй байна. Ингэснээр нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж агаарын бохирдол тодорхой хувиар буурна гэсэн юм.

Р.Мишээл