ХОГ ТЭЭВЭРЛЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР МЭДЭЭ

2013-02-28 00:00:00

Та бүхнийг Налайх дүүргийн гэр хорооллын айл өрхийн хог хаягдлыг тээвэрлэх эрхийн төсөл шалгаруулалтад оролцохыг урьж байна. Төсөлд оролцогч нь дараах хүснэгтэд байгаа мэдээллийг ашиглаж тооцоо хийх ба өөрийн машин техникийн хүчин чадлаас хамааран хэд хэдэн бүсэд сонгон шалгаруулалтын материал ирүүлж болно.  

1.     Бүсийн талаарх мэдээлэл:

Бүсийн дугаар

Гэр хорооллын дугаар

Айл өрх, хүн ам

Байгууллага, ААН

Тээвэрлэх хогийн цэг

Өрхийн тоо

Хүн ам

Үүсэх хогны хэмжээ

/сар/

Тоо

Үүсэх хогны хэмжээ

1-р бүс

5 дугаар хороо

778

2458

42,7

16

 

1

2-р бүс

6 дугаар хороо

555

1456

34,4

12

 

1

 

Нийслэлийн нэг иргэнээс өдөрт гарах хогны хэмжээ

Орон сууц

Гэр хороолол

353 гр

926 гр

305 гр

243 гр

 

 

2.     Хог цуглуулж, тээвэрлэх үйлчилгээнд тавигдах шаардлага:

2.1    Тухайн бүсийн нутаг дэвсгэрт үүссэн ил задгай хог хаягдлыг бүрэн цэвэрлэх, ил задгай хоггүй байлгах

2.2    Шалгарсан бүсэд ажиллаж байгаа автомашинаар өөр бүсэд хог цуглуулж, тээвэрлэхгүй байх.

2.3    Гэр хорооллын хог хаягдал тээвэрлэх автомашин нь хог бүтээх бүтээлэгтэй байх

2.4    Орон сууцны хог хаягдал тээвэрлэх автомашин нь зориулалтын шахдаг тэвштэй байх

2.5    Байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрийн хог хаягдлыг тээвэрлэх автомашин нь хог хаягдлын бүтэц онцлогт тааруулан задгай тэвштэй болон шахдаг тэвштэй бусад тусгай зориулалтын автомшиныг сонгосон байх

2.6    Айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг цуглуулахдаа харилцааны соёлтой байх

2.7    Хог хаягдлыг ачиж, цуглуулахдаа ил задгай хог хаягдал үүсгэхгүй байх

3. Бүрдүүлэх материал, боловсруулах баримт бичгийн жагсаалт:

a.       Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадварын талаарх мэдээлэл;

b.       1 тн хог хаягдлыг цуглуулж, төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэх зардлыг эдийн засгийн үр өгөөжтэйгөөр тооцсон зардлын тооцоо; /Тооцоог хийхдээ НИТХ-ын 2009 оны Үнэ тариф батлах тухай 12 дугаар тогтоолыг үндэслэнэ./

c.       Тухайн бүсийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх менежментийн санал /хороо, дүүрэг, иргэдийн хамтын ажиллагаа, тухайн бүсийг хоггүй байлгах арга хэлбэр гэх мэт/ ;

d.       Хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх хуваарь, маршрут;

e.       Машин техникийн дэлгэрэнгүй мэдээлэл, одоогийн нөхцөл байдал, сэлгэн ажиллуулах хуваарь ;

f.        Машин техникийн засвар үйлчилгээний талаарх мэдээлэл;

g.       Одоо болон өмнө эрхэлж байсан ажил, үйлчилгээний талаарх мэдээлэл.

4.   Шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх болон шалгаруулалт болох эцсийн хугацаа:

Шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 2013 оны 3-р сарын  14-ны дотор сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээн авах хаягаар ирж бүртгүүлэх ба төсөл шалгаруулах журам, холбогдох зөвлөлгөөг авч болно.

Сонгон шалгаруулалтын баримт бичиг хүлээн авах эцсийн хугацаа: 2013  оны 3-р сарын  14-ны Пүрэв гаригийн 17.00 цаг хүртэл.

5.  Төслийг хүлээн авах газрын хаяг, харилцах утасны дугаар:

Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, Найрамдлын гудамж, Засаг даргын Тамгын газрын байр, 2 давхар, Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс.

 

Утас: 7023-3562