Татварын буцаан олголтын тухай

2013-02-26 00:00:00

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12, 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7, Сангийн сайдын 2009 оны 104 дүгээр тушаалаар батлагдсан “Албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын 2.8, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Нийслэлийн 2013 оны төсөв батлах” тухай 2012 оны 6/27 дугаар тогтоолын 1.1.2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хуулийн дагуу татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах иргэдийн материалыг хүлээн авч, бичиг баримтын бүрдлийг шалган, Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг баталгаажуулахыг Нийслэлийн Татварын газар /С.Энхбаатар/-т даалгасугай.

2. Нийслэлийн Татварын газраас баталгаажуулан ирүүлсэн хувь хүний орлогын албан татварын буцаан олголтын 16,420,000,000 / арван зургаан тэрбум дөрвөн зуун хорин сая/ төгрөгийг татвар төлөгчдийн харилцах данс байршиж буй банкуудаар дамжуулан татвар төлөгчдөд олгож, гүйцэтгэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тайлагнахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т үүрэг болгосугай.

 

 

             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ