Төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг зохион байгуулах тухай

2013-02-26 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд санхүүжих хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомж, журамд нийцүүлэн зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т  даалгасугай. 

3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/,  захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалттын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар   /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ