Д.Урансүрэнг ажлаас чөлөөлж, Мал эмнэлгийн газрын мэдэлд шилжүүлэх тухай

2013-02-25 00:00:00

Монгол  Улсын  Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн  29 дугаар зүйлийн  29.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дэх заалт, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, Засгийн газрын 2012 оны “Нийслэлийн Засаг  даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 190 дүгээр тогтоол, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн 2011 оны 06 дугаар  сарын 08-ны өдрийн 23/20 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2013 оны 01 дүгээр  сарын 23-ны өдрийн албан бичгийн дагуу Дугаржавын Урансүрэнг Мал  эмнэлгийн газрын даргын үүрэгт ажлаас 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс чөлөөлж, нийслэлийн Мал  эмнэлгийн газрын мэдэлд шилжүүлсүгэй.

2. Д.Урансүрэнтэй холбогдох тооцоог хийхийг  Мал эмнэлгийн газрын нягтлан  бодогч Б.Цэнд-Аюушд  зөвшөөрсүгэй.

 

 

                                           

            НИЙСЛЭЛИЙН  ЗАСАГ  ДАРГА

            БӨГӨӨД УЛААНБААТАР

            ХОТЫН  ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ