Зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай

2013-02-25 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.2, Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 9, 10 дахь заалтуудыг үндэслэн      ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дэргэдэх “Ажил олгогч, даатгуулагч болон нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

2. Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Ажил олгогч, даатгуулагч болон нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм”-ийг баримтлан нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх, тэтгэвэр тэтгэмж тогтоож олгохтой холбогдон гарсан санал гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг Зөвлөл /Д.Гонгор/-д даалгасугай.

3. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын  2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 762 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.                        

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ