Шүүхийн шийдвэр биелүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2016-12-19 16:14:24

2016 оны 12 сарын 19                                                 Дугаар А/895                        Улаанбаатар хот

 

 

 

Шүүхийн шийдвэр биелүүлэх талаар

авах зарим арга хэмжээний тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх зорилгоор дараахь хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж, доор дурдсан иргэн, хуулийн этгээдэд олгохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй:

 

        1/Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх /хуучин нэрээр/-ийн 2015 оны 178 дугаар магадлалд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл санхүүжилтэд зориулж 10.870.223 /арван сая найман зуун далан мянга хоёр зуун хорин гурван/ төгрөгийг “Уран өвөр баян” ХХК-нд;

 

       2/Улсын дээд шүүхийн 2015 оны 001/ХТ2016/00543 дугаар тогтоолд заасны дагуу газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосны улмаас учирсан хохирлыг арилгахад зориулж 20.896.220 /хорин сая найман зуун ерэн зургаан мянга хоёр зуун хорин/ төгрөгийг Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Идэшт,

 

        3/Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 182/ШШ2016/00728 дугаар шийдвэрт заасны дагуу газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосны улмаас учирсан хохирлыг арилгахад зориулж 8.831.313 /найман сая найман зуун гучин нэгэн мянга гурван зуун арван гурван/ төгрөгийг “Зотол хаан хайрхан” ХХК-нд.

 

 

                                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                       БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                       ЗАХИРАГЧ                                                                С.БАТБОЛД