Барилгын байршил тогтоох, газар эзэмших эрх олгох, төсөл арга хэмжээнүүдийн ажлыг эрчимжүүлэх тухай

2013-02-19 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалт, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 онд хэрэгжих төсөл арга хэмжээнүүдийн газрын байршил тогтоох, газар олголт шийдвэрлэх шаардлагатай ажлын жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

2.Энэхүү захирамжийн нэгдүгээр хавсралтанд заагдсан төсөл арга хэмжээний газрын байршлыг тогтоох ажлын хэсгийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

3.Энэхүү захирамжийн нэгдүгээр хавсралтанд заагдсан төсөл арга хэмжээний газрын байршил тогтооход мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж холбогдох шийдвэрийг 2013 оны 03 дугаар сарын 01-ний дотор боловсруулж зохион байгуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т даалгасугай.

4.Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын  Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай.

 

 

 

            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

            БӨГӨӨД УЛААНБААТАР

            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ