Зөвшөөрөл олгох тухай

2013-02-18 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Тендерийн баримт бичгийн дансны 1 дүгээр гарын үсгийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт, 2 дугаар гарын үсгийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын ерөнхий нягтлан бодогч З.Отгонбат нарт 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн зурж, холбогдох хууль журмын дагуу захиран зарцуулахыг зөвшөөрсүгэй.

2. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 248, 2011 оны 837 дугаар захирамжуудыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ