Япон Улсад явуулах тухай

2013-02-15 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Япон Улсын Газар, Дэд бүтэц, Тээвэр, Аялал жуулчлалын яамны санаачлагаар Монголын Барилга, хот байгуулалтын яамтай хамтран зохион байгуулах  “Монгол Японы хөрөнгө оруулалтын бизнес форум”-д Нийслэлийн засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбатыг оролцуулахаар 2013 оны 02 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд Япон Улсад томилон явуулсугай.

2. С.Очирбатын холбогдох зардал болох 1.073.700 /Нэг сая далан гурван мянга долоон зуун/ төгрөг,  1.100 /Нэг мянга нэг зуун/ ам.долларыг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.

3. Бизнес форумд оролцсон тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн удирдлагын зөвлөлд танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ