Япон Улсад сургалтанд хамруулах тухай

2013-02-15 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.”Ажилчны гудамжны гүүрэн гарц барих бэлтгэл судалгааны төсөл”-ийн хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс 2013 оны 03 дугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд Япон улсад зохион байгуулах сургалтанд Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, нийслэлийн Авто замын газрын мэргэжилтэн Г.Хасбаатар нарыг хамруулсугай.

2.Сургалтанд хамрагдах удирдамжийг удирдах албан тушаалтнаар батлуулж, тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор нэгтгэж Нийслэлийн удирдлагын зөвлөлд танилцуулахыг нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддоржид үүрэг болгосугай.   

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                            Э.БАТ-ҮҮЛ