П.БАЯРХҮҮ: Бага, дунд ОРЛОГОТОЙ иргэдэд зориулсан ОРОН СУУЦНЫ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

2017-12-13 09:55:31

Барилгын салбарт ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалт, түүнд шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг олон нийтэд танилцуулах зорилго бүхий “Барилга, хот байгуулалтын салбарын зөвлөлдөх уулзалт” боллоо.
Уулзалтанд БХБ-ын сайд Х.Баделхан, Дэд сайд Т.Магнайсүрэн, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга У.Отгонбаяр, Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн Арнауд Хэкманн Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон Монгол Улсад суугаа 30 Элчин сайдын яамдын төлөөлөл, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг донор орнуудын төлөөлөл оролцож, тус салбарт хэрэгжих  томоохон төсөл хөтөлбөр,  хөрөнгө оруулалтын ажлуудын талаар хэлэлцэж байна.

Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Нийслэлийн хүн амын хэт төвлөрөл жил ирэх тусам нэмэгдэж байгаа юм. Тиймээс 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөнд нийслэлийг төв, дунд болон захын хэсэг гэсэн гурван хэсэгт хувааж, төвлөрлийг сааруулах, захын хэсгүүдийг хөгжүүлэх талаар түлхүү тусгасан гэдгийг БХБ-ын сайд Х.Баделхан уулзалтын эхэнд танилцуулав.

БХБ-ын сайд Х.Баделхан

П.БАЯРХҮҮ: Бага, дунд ОРЛОГОТОЙ иргэдэд зориулсан ОРОН СУУЦНЫ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ Arslan.mn“Нийслэлийн төвийн бүст ихэвчлэн өндөр, томоохон барилгууд барина. Харин дундын бүст буюу гэр хорооллын 200 айл тутмын дунд “Сервис центр” байгуулж, цахилгаан, дулаан зэрэг инженерийн шугам сүлжээгээр хангана. Харин захын хэсэгт аж үйлдвэрийн парк байгуулна. Тухайлбал, Налайх дүүрэгт барилгын материалын, Эмээлтэд хөнгөн үйлдвэрийн, Багануурт аж үйлдвэрийн парк байгуулах юм.
БНХАУ-ын хоёр тэрбум юаны буцалтгүй тусламжийн хүрээнд гэр хорооллын инженерийн дэд бүтцийг сайжруулах, “Сервис центр” байгуулах ажлыг зохион байгуулна. Мөн тус улсын 350 сая юаны хөнгөлөлттэй зээлээр Дэнжийн мянгад 1000 айлын түр орон сууц барина. Түүнчлэн Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил эхэлж байна. Саяхан Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шинэ цэвэрлэх байгууламж барих шийдвэр гарсан. Одоогоор судалгааны ажил үргэлжилж байна. Түрээсийн орон сууц, ипотекийн зээлийн хөтөлбөр зэргийг ямар журмаар, хэрхэн үргэлжлүүлэх талаар бодлого, шийдвэр гаргахаар БХБЯ, Сангийн яамны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байна. 2018 он гарахаас өмнө тодорхой шийдвэр гарах болно. Мөн 21 аймгийн төвүүдийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил эхэлсэн. Тухайлбал, Орхон аймгийнх удахгүй ашиглалтад орох бол Дархан-Уул аймагт тендер шалгаруулах шатандаа яваа. Энэ ажлыг Азийн хөгжлийн банк (AХБ), Франц болон бусад улсын хөнгөлөлттэй зээл болон дэмжлэгээр хэрэгжүүлэх юм” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү

П.БАЯРХҮҮ: Бага, дунд ОРЛОГОТОЙ иргэдэд зориулсан ОРОН СУУЦНЫ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ Arslan.mnУлаанбаатар хот 2018 онд улсын төсвөөс 45 тэрбум, нийслэлийн төсвөөс 116,2 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангаас 11,4 тэрбум, хөгжлийн санхүүжилтээс 51,1 тэрбум төгрөгийг дэд бүтцийн ажилд зарцуулахаар төсөвлөсөн.

Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын дунд хэсгийн гэр хороололд хотын үндсэн үйлчилгээ болон нийгэм, эдийн засгийн үйлчилгээ, дэд бүтцийг сайжруулах зорилгоор хотын дэд төвүүдийг үе шаттайгаар хөгжүүлэхээр судалгаа хийгдээд явж байна.

Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд: 

  • Бага, дунд орлогтой иргэдэд зориулсан орон сууцыг хөгжүүлэх
  • Түрээсийн болон түр суурьших орон сууцыг хөгжүүлэх
  • Шинэ суурьшил, хорооллыг хөгжүүлэх
  • Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл болон гэр хорооллын иргэдийн орон сууцны ипотекийн зээлд дэмжлэг үзүүлэх
  • Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах
  • Гэр хороололд өндөр технологийн бие даасан болон хэсэгчилсэн дэд бүтцийг хөгжүүлэх
  • Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган дахин барилгажуулах
  • Угсармал орон сууцын дулаан техникийн шинэчлэл хийх

Мөн ирэх онд авто замын хэд хэдэн томоохон төслүүдийг хийж хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Зүүн дөрвөн замын гүүрэн гарцын барилга
  • ДарьЭхийн авто замаас Ганцхудаг Цагаан даваа чиглэлийн 3,0 км авто зам
  • Ажилчны гудамж, ТЭЦ3-ын баруун талын авто зам
  • Туслах гудамж замууд болон орон сууцны хороолол доторх холбоос замуудыг шинээр барьж, шинэчлэх
  • Гэр хорооллын доторх авто замын засвар холбоос, шинэ зам
  • Сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах
  • Нийтийн тээврийн хэрэгслийн зориулалтын зогсоолын ажлууд тус тус хийна.

Энэ мэт өргөн цар хүрээг хамарсан төслүүдийг цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна." хэмээлээ. 
 

Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн Арнауд Хэкманн

Нийслэлийн гэр хороолол суурь дэд бүтэц муутай учраас нийгэм, эдийн засгийн үйлчилгээг хүргэхийн тулд Азийн хөгжлийн банк хамтарч ажиллана. Дэд бүтцийн суурь болох усан хангамж, дэд бүтцийн асуудал бий. Үүнтэй холбогдуулан гэр хорооллуудад дэд төвүүдийг барьж байгуулахад 10 жилийн хугацаатай 320 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Үүний 160 саяыг Азийн хөгжлийн банкнаас гаргах бол 60 саяыг Европын банк, үлдсэн хэсгийг Монгол Улсын Засгийн газрын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ гэж тооцоолсон. Түүнээс гадна Азийн хөгжлийн банкнаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Эко гудамж” төслийг эхлүүлэх талаар яриа хэлэлцээр хийж байна. Энэ төсөл нь гэр хорооллын айлуудыг хэсэгчлэн бүлэг болгож, дэд бүтцийг нь шийдвэрлэх юм. Улаанбаатар агаарын бохирдол ихтэй учраас түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг бууруулахад чиглэсэн дулаан техникийн буюу байшин, гэрийн дулаалгын төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ төсөл одоогоор боловсруулалтын шатандаа явж буй бөгөөд 550 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн” гэлээ.

П.БАЯРХҮҮ: Бага, дунд ОРЛОГОТОЙ иргэдэд зориулсан ОРОН СУУЦНЫ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ Arslan.mn

Мөн энэ үеэр хөрөнгө оруулагчид Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ танилцууллаа. Тухайлбал, АНУ-ын Мянганы сорилын корпораци Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах чиглэлд ирэх таван жилийн хугацаанд 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болжээ.

П.БАЯРХҮҮ: Бага, дунд ОРЛОГОТОЙ иргэдэд зориулсан ОРОН СУУЦНЫ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ Arslan.mn

П.БАЯРХҮҮ: Бага, дунд ОРЛОГОТОЙ иргэдэд зориулсан ОРОН СУУЦНЫ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ Arslan.mnП.БАЯРХҮҮ: Бага, дунд ОРЛОГОТОЙ иргэдэд зориулсан ОРОН СУУЦНЫ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ Arslan.mn

П.БАЯРХҮҮ: Бага, дунд ОРЛОГОТОЙ иргэдэд зориулсан ОРОН СУУЦНЫ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ Arslan.mnП.БАЯРХҮҮ: Бага, дунд ОРЛОГОТОЙ иргэдэд зориулсан ОРОН СУУЦНЫ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ Arslan.mn

П.БАЯРХҮҮ: Бага, дунд ОРЛОГОТОЙ иргэдэд зориулсан ОРОН СУУЦНЫ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ Arslan.mn

П.БАЯРХҮҮ: Бага, дунд ОРЛОГОТОЙ иргэдэд зориулсан ОРОН СУУЦНЫ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ Arslan.mnП.БАЯРХҮҮ: Бага, дунд ОРЛОГОТОЙ иргэдэд зориулсан ОРОН СУУЦНЫ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ Arslan.mnП.БАЯРХҮҮ: Бага, дунд ОРЛОГОТОЙ иргэдэд зориулсан ОРОН СУУЦНЫ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ Arslan.mnП.БАЯРХҮҮ: Бага, дунд ОРЛОГОТОЙ иргэдэд зориулсан ОРОН СУУЦНЫ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ Arslan.mn