Цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хурал боллоо

2012-05-02 00:00:00

2012 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага 5 дугаар сарын 4-6 ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд  явагдана.  Уг асуудлаар Нийслэлийн цэрэг татлагын товчооны хурал өнөөдөр боллоо. Энэ жилийн цэрэг татлагын үеэр цэргийн насны залуучуудын бие бялдарын хөгжлийн судалгаа хийхээр болжээ.  Мөн цэргийн алба хаагаад халагдаж ирж байгаа залуусыг ажлын байраар хангах асуудлыг дүүргүүд зохион байгуулахаар болсон байна.  Хэрэв 26 нас хүрч цэргийн алба хаагаагүй тохиолдолд 3,004,000 төгрөг  төлж цэргийн алба хаахаас чөлөөлөгдөнө. Мөн энэ жил Улсын Их Хурал болон орон нутгийн сонгууль болохтой холбогдуулан цэргийн алба хаахаар явж буй залуучуудыг  иргэний үнэмлэхээ авч явахыг Нийслэлийн Цэргийн Штабын дарга,  Хурандаа Ж.Болдбаатар  үүрэг болголоо.