Сэлбэ, Баянхошуу дэд төв төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчны хөндл өнгийн хяналт, үнэлгээ хийх ажил

2017-09-25 13:34:37
  1. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь НХААГ-17/0206 дугаартай Сэлбэ, Баянхошуу дэд төв төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчны хөндлөнгийн хяналт, үнэлгээ хийх ажлыг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул “Сэлбэ, Баянхошуу дэд төв төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчны хөндлөнгийн хяналт, үнэлгээ хийх” ажлыг гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.
  2. Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг хураангуй жагсаалтад орсон дараах зөвлөхүүдэд хүргүүлж байна:
  3. Хүрэн баавгай ХХК
  4. Сошио энвайронментал сервис ХХК
  5. Глобал энвайрон ХХК
  6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон хосолмол үнэлгээний аргад үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.
  7. Зөвлөхийн саналын урилга нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:

Бүлэг 1 - Урилга

Бүлэг 2 - Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа (Тендерийн  

                  өгөгдлийн хүснэгтийн хамт)

Бүлэг 3 - Техникийн санал - жишиг маягт

            Бүлэг 4 - Санхүүгийн санал - жишиг маягт

            Бүлэг 5 - Ажлын даалгавар

            Бүлэг 6 - Гэрээний жишиг маягт

            Бүлэг 7- Тендерийн баталгаа

  1. Тендерийн материалыг цахим худалдан авах ажиллагааны систем (tender.gov.mn) хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50.000 /тавин мянга/ төгрөгийг www.tender.gov.mn–ээр банкны меркантын системийг ашиглан төлнө. Саналыг цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn)-ээр 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө ирүүлсэн байх ёстой.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 1012 тоот, Утас: 7575-7810

www.tender.gov.mn, www.ub-procurement.mn