“Нийслэлийн өмчийн барилга байгууламжийн халаалтыг байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрээр хангах ажил”

2017-08-31 13:29:48

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас эрх бүхий тендерт оролцогчдоос Нийслэлийн өмчийн барилга байгууламжийн халаалтыг байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрээр хангах ажил” нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь Цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ:

Сүүлийн 2 жил /2015, 2016 он/-ийн борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

                        Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

                        Сүүлийн 2 жил буюу /2015, 2016 он/

Тендерийн баталгааны үнийн дүн: 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Хүчинтэй байх хугацаа: 2017 оны 12 дугаар сарын 15ы өдрийг дуустал хүчинтэй байна.

Тендерийг 2017 оны 10  дугаар сарын 02ы өдрийн 09:30 цагаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагт Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 1012 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар,

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,

Утас: 75757810

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.ub-procurement.mn