“Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 150 ор /Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 54 дүгээр цэцэрлэг/”

2017-08-14 13:26:29

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 150 ор /Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 54 дүгээр цэцэрлэг/-ын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж цахим тендерийн баримт бичиг болон холбогдох материалыг татаж авна уу.

Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50 000 /Тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ:

Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй байх.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 он;

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:

Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудад доод тал нь нэг удаа тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх:

Барилга хот байгуулалтын яамны

- 2.1.1   Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

- 2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн барилгын     ажил / 1-5 хүртэл давхар/

- 2.2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

- 2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж,  тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралт

Тендерийн хамт 17 300 000 /арван долоон сая гурван зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцох эрхтэй эсэх: Оролцох эрхгүй

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцох эсэх: Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 10 давхарт

Холбоо барих утасны дугаар: 75757807

Цахим хаяг: www.tender.gov.mn      www.ub-procurement.mn