Орон сууц, гэр хорооллын гудамж, талбайн гэрэлтүүлгийн ажил /Сонгинохайрхан дүүрэг /

2017-08-10 13:15:15

     Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Орон сууц, гэр хорооллын гудамж, талбайн гэрэлтүүлгийн ажил /Сонгинохайрхан дүүрэг / -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

     Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

            Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн борлуулалтын дундаж орлого нь санал болгож буй үнийн саналын 50 хувиас багагүй  байх.

            Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:  Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

            Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн /2015, 2016 он/ санхүүгийн тайланг  ирүүлнэ.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Эрчим хүчний яамнаас олгодог:

  • 2.1: 0,4-10 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ гүйцэтгэх тусгай зөвшөөрөл болон түүнээс дээш

Тендерийн хамт Багц 1- 9.578.000 /есөн сая таван зуун далан найман мянга / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Хүчинтэй байх хугацаа: 2017 оны  11 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал         

Тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 1012 тоот хурлын өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодны давуу эрх тооцно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж,

Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар,

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар,

Утас: 75757807

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn, www.ub-procurement.mn)-ээс татаж авна уу.