Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй 361 дүгээр гарам орчим цагдаагийн хэсгийн байр барих /СХД, 21 дүгээр хороо/ зураг төсөв, барилга угсралтын ажил

2017-08-09 12:53:20

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй 361 дүгээр гарам орчим цагдаагийн хэсгийн байр барих /СХД, 21 дүгээр хороо/ зураг төсөв, барилга угсралтын ажил”-ыг түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын орлогын  нийт мөнгөн дүнгийн сүүлийн 2 жилийн /2015, 2016 он/ дундаж нь:

Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.

Сүүлийн 2 жилийн /2015, 2016 он/ аль нэг жилд дор хаяж 1 удаа санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Зураг төсөл боловсруулах байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

Барилга хот байгуулалтын яамны:

1.2.1. 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг түсэл, түүнтэй дүйцэхүйц эсвэл түүнээс дээш заалт

Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

Барилга хот байгуулалтын яамны:

  • 1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1-5 давхар хүртэлх) болон түүнээс дээш заалт
  • 2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
  • 2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

Тендерийн хамт 1,519,000 (нэг сая таван зуун арван есөн мянга) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаарх мэдээллийг шалгана.

            Тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх: Эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж,

Нийслэлийн засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар,

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар

Утас: 75757810

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.ub-procurement.mn