Цэцэрлэгийн барилгын өргөтгөл 100 ор /СХД, 12 дугаар хороо, 105 дугаар цэцэрлэг/-ийн ажил

2017-06-25 12:39:57

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Цэцэрлэгийн  барилгын өргөтгөл 100 ор /СХД, 12 дугаар хороо, 105 дугаар цэцэрлэг/-ийн  ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2015, 2016 он/-ийн борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:  Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2015, 2016/         

         Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилд /2015, 2016 он/ доод тал нь нэг удаа төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

         Зураг төсөл боловсруулах байгууллага нь:

Барилга, хот байгуулалтын яамны:

- 1.2.1. 1-10 хүртэл  давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт,  барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ)

- 1.2.4. Дотор усан хангамж, ариутгах татуурга, халаалт, салхивч агаар сэлгэлт, хөргөлтийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл

- 1.2.5. Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл

(10 кВ хүртэл )

Дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, дохиолол, мэдээллийн байгууламжийн зураг төсөл,  хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл

Орон сууц, олон нийт, үйлдвэрийн  барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл  /КИП/, автоматикийн зураг төсөл

  • 2.6. Техник, эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв

Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь:

Барилга, хот байгуулалтын яамны:

            -  2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

- 2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн        барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил /1-5 давхар/

- 2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

- 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол,  интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

Тендерийн хамт 7,364,000 /долоон сая гурван зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

            Хүчинтэй байх хугацаа: 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хүчинтэй байна.

            Тендерийг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 30 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 1012 тоот хурлын өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодны давуу эрх тооцно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж,

Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар,

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар,

Утас: 75757807

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.ub-procurement.mn