Хан-уул, Чингэлтэй, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд мэс заслын тасаг шинээр байгуулахад шаардагдах багаж, тоног төхөөрөмж

2017-06-16 12:31:34

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-уул, Чингэлтэй, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд мэс заслын тасаг шинээр байгуулахад шаардагдах багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендер нь дараах багцаас бүрдэнэ:

Багц 7: Хэвлийн хөндийн дурангийн мэс заслын иж бүрэн аппарат, Дугаар: НХААГ-17/0020-7

Багц 9: Хүчилтөрөгчийн хийн систем, Дугаар: НХААГ-17/0020-9

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ:

Сүүлийн 2 жил (2015, 2016 он)-ийн дундаж борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн 50 хувиас багагүй байна.

/Хоёр болон түүнээс дээш тооны багцад оролцож буй тохиолдолд нийт багцын санал болгож буй үнийн нийлбэр дүнгээр тооцно/

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

/Хоёр болон түүнээс дээш тооны багцад оролцож буй тохиолдолд нийт багцын санал болгож буй үнийн нийлбэр дүнгээр тооцно/

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

Сүүлийн 2 жил /2015, 2016 он/.

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:

Сүүлийн 3 жил буюу  2014, 2015, 2016 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг нийлүүлсэн байх. /Бараа нийлүүлсэн гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбарыг ирүүлнэ/.

/Хоёр болон түүнээс дээш тооны багцад оролцож буй тохиолдолд нийт багцын санал болгож буй үнийн нийлбэр дүнгээр тооцно/

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Эрүүл мэндийн яамны

  • Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх, худалдах

Түншлэлийн гишүүн бүр тусгай зөвшөөрөлтэй байна.

Тендерийн хамт дараах тендерийн баталгаа ирүүлнэ.

Багц 7: 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг

Багц 9: 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Хүчинтэй байх хугацаа: 2017 оны 09 дүгээр сарын 28ы өдрийг дуустал

Тендерийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 30 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 1012 тоот хурлын өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодны давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж,

Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар,

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар,

Утас: 75757807

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.ub-procurement.mn