Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн 2017 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл”

2017-05-17 11:55:03

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн 2017 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл”-ийг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

 Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /Тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

         Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

          Тендер нь дараах багцаас бүрдэнэ: Үүнд:

Багц №7: Даавар, спазмолитик эмүүд, Дугаар: НХААГ-17/0003-7

Багц №11: Инсулин ба чихрийн шижингийн эсрэг /тариуртай/, Дугаар: НХААГ-17/0003-11

Багц №14: Төрөл бүрийн өвчинд хэрэглэх хатуу эмүүд, Дугаар: НХААГ-17/0003-14

Багц №16: Сэтгэц нөлөөт болон мансууруулах, уналт таталтын эсрэг эмүүд, Дугаар: НХААГ-17/0003-16

Багц №18: Бусад эмийн хэлбэрүүд, Дугаар: НХААГ-17/0003-18

Багц №18.1: Бусад эмийн хэлбэрүүд, Дугаар: НХААГ-17/0003-18.1

         Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудын аль нэг жилийнх нь борлуулалтын орлогын хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй байна.

         /Хоёр болон түүнээс дээш тооны багцад оролцож буй тохиолдолд нийт багцын санал болгож буй үнийн нийлбэр дүнгээр тооцно/

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

         /Хоёр болон түүнээс дээш тооны багцад оролцож буй тохиолдолд нийт багцын санал болгож буй үнийн нийлбэр дүнгээр тооцно/

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 оны аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй, үнийн дүнтэй ижил төстэй эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлсэн байх. Нийлүүлсэн гэрээ болон захиалагчийн тодорхойлолтыг хавсаргана.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай

Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас олгогддог:

  • Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх, худалдах тусгай зөвшөөрөл.
  • Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл.
  • Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодисыг худалдах, импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл /зөвхөн Багц №16-д/

Тендерийн хамт дараах тендерийн баталгаа ирүүлнэ. Үүнд:

Багц №7: 1,000,000 /нэг сая/ төгрөг

Багц №11: 11,870,000 /арван нэгэн сая найман зуун далан мянга/ төгрөг

Багц №14: 1,110,000 /нэг сая нэг зуун арван мянга/ төгрөг

Багц №16: 1,780,000 /нэг сая долоон зуун наян мянга/ төгрөг

Багц №18: 1,180,000 /нэг сая нэг зуун наян мянга/ төгрөг

Багц №18.1: 2,220,000 /хоёр сая хоёр зуун хорин мянга/ төгрөг

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Хүчинтэй байх хугацаа: 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хүчинтэй байна.

Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 08 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 08 цаг 30 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 1012 тоот хурлын өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж,

Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар,

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар,

Утас: 75757807

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.ub-procurement.mn