Хот байгуулалтын мэдээллийн сангийн тоног төхөөрөмж, программ хангамж, мэдээллийн менежментийн системийн үйл ажиллагааг шинэчлэн сайжруулах ажил”

2017-05-05 11:46:04

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас эрх бүхий тендерт оролцогчдоос Хот байгуулалтын мэдээллийн сангийн тоног төхөөрөмж, программ хангамж, мэдээллийн менежментийн системийн үйл ажиллагааг шинэчлэн сайжруулах ажил-ын нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь Цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендер нь дараах багцаас бүрдэнэ. Үүнд:

Багц-1 – Хот байгуулалтын мэдээллийн сангийн программ хангамж, мэдээллийн менежментийн системийн үйл ажиллагааг сайжруулах ажил, дугаар: НХААГ-17/0067-1.

Багц-2 – Хот байгуулалтын мэдээллийн сангийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажил, дугаар: НХААГ-17/0067-2.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ:

Сүүлийн 2 жил /2015, 2016 он/-ийн борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 %-иас багагүй байна.

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо:

            Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 % -иас багагүй  ижил төстэй ажил хийсэн байна.   

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

            Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

            Сүүлийн 2 жил /2015, 2016 он/-ийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг тендерийн материалдаа хавсарган ирүүлнэ.

Тендерийн баталгааны үнийн дүн:

Багц-1 - 6,560,000 /зургаан сая таван зуун жаран мянга/ төгрөг.

Багц-2 - 1,050,000 /нэг сая тавин мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

  Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа             гаргуулна.

Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагт 30 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын тендерийн нээлтийн өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр,  10 дугаар давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Утас: 75757806

Цахим хаяг:   www.tender.gov.mn, www.ub-procurement.mn