"Баримт бичгийн стандарт" 1 сарын аяны хүрээнд төрийн албан хаагчид мэдлэг шалгах сорилд хамргадлаа

2012-04-30 00:00:00

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Архивын газар хамтран хэрэгжүүлж байгаа “Баримт бичгийн стандарт” 1 сарын аяны хүрээнд тус газрын мэргэжилтнүүд болон Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэргэжилтнүүд хамтран 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Захирагчийн харьяа болон Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын албан хаагчдыг хамруулан, баримт бичгийн стандартын мэдлэг шалгах сорил буюу тестийн шалгалт явууллаа.

Баримт бичгийн стандартын мэдлэг шалгах сорилд Улаанбаатар хотын Захирагчийн харьяа болон Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд хуваарийн дагуу зохион байгуулалттай оролцсон.

Сорилд хамрагдсан Улаанбаатар хотын Захирагчийн харьяа 14, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд 15, нийт 29 байгууллагын 423 албан хаагчдын баримт бичгийн стандартын мэдлэг шалгах сорилын дундаж үнэлгээгээр 81.8% /В/ үнэлэгдсэн байна.

“Баримт бичгийн стандарт” 1 сарын аян үргэлжлэн явагдаж байна.

 

НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗАР