ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛ АЖИЛЛУУЛАХ ЭРХИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2013-01-17 00:00:00

Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/578, 2013 оны А/17 дугаар захирамжийг тус тус үндэслэн нийтийн эдэлбэр газар болон аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн газарт тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах зориулалтаар доорх байршлуудад төлбөртэй зогсоол ажиллуулах эрхийн төсөл сонгон шалгаруулалт зарлаж байна.

Нийтийн эдэлбэрийн газарт тээврийн хэрэгслийн төлбөртэй

зогсоол байгуулах байршил

Д/д

Дүүрэг

Хороо

Байршил

Талбай /м2/

Автомашины тоо

1

Баянгол

4

БГД-ийн ЗДТГазар орчимд

641

21

2

Сүхбаатар

6

СБД-ийн ЗДТГазрын урд талд

400

13

3

Сүхбаатар

11

ИБМТөвийн баруун талд

1400

46

4

Хан-Уул

2

Жаргалант үйлчилгээний төвийн дундах талбай

1800

60

5

Баянгол

4

Ханбүргэдэй ХХК-ийн зүүн талд

400

14

6

Сүхбаатар

1

Гадаад харилцааны яамны баруун талд

960

31

7

Баянгол

4

Нарны гүүрэн гарцын доор

400

14

 

 

 

Нийт

6001

199

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газарт тээврийн

хэрэгслийн төлбөртэй зогсоол байгуулах байршил

Д/д

Дүүрэг

Хороо

Байршил

Талбай /м2/

Автомашины тоо

1

Баянгол

5

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн зүүн талд

2195

73

2

Баянзүрх

14

Халдварт өвчин судлалын төв орчимд

3166

105

3

Баянзүрх

18

Хавдар судлалын төв орчимд

1134

38

4

Сүхбаатар

1

ЗЦГ-ын урд талын зогсоол

6416

214

 

 

 

Нийт

12911

430

Төсөл сонгон шалгаруулалтад оролцох иргэд, аж ахуйн нэгж дараах зүйлсийг анхаарах:

a)    Хот байгуулалт, төлөвлөлтийн норм дүрмийн дагуу иргэд оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж, шинэ дэвшилтэт техник технологийг ашиглан төлөвлөх;

b)    Төлбөртэй зогсоол нь орчин үеийн шинэ техник, технологиор тоноглогдсон байх ба мөн камержсан байна.

c)    Төслийг хэрэгжүүлж ажиллуулах хугацаа:

•      Техник, тоног төхөөрөмжийг 2013 оны 04-р сарын 15-нд суурилуулж дууссан байна.

•      Төсөлд шалгарсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай 2 жилийн хугацаатай  хамтран ажиллах гэрээ байгуулах ба шаардлагатай гэж үзвэл уг гэрээг 3 жил хүртэлх хугацаагаар сунгаж болно.

d)    Төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын зардлыг нөхөж дуусмагц төлбөртэй зогсоолын үйл ажиллагаанаас олсон орлогын 60 хувийг Нийслэлийн Замын санд төвлөрүүлнэ /НИТХ-ийн 2009 оны 4/27 дугаар тогтоол, 2011 оны 7/66 дугаар тогтоол/.

Төслийн баримт бичгийг байршил тус бүрт бичгээр хүсэлт гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 30 000 төгрөгийг Төрийн сан банкны 200051003 тоот дансанд тушаан Нийслэлийн авто замын газрын 702 тоот өрөөнөөс авна. Утас: 331498

Төсөл сонгон шалгаруулалтын материалыг хүлээн авах хугацаа:

2013 оны 01-р сарын 17-ны өдрөөс 2013 оны 01-р сарын 31-ний өдрийн 10.00 цаг хүртэл битүүмжилсэн байдлаар Нийслэлийн авто замын газрын 702 тоот өрөөнд хүлээн авна.

Төсөл сонгон шалгаруулалтанд ирүүлсэн материалуудыг  нээх хугацаа:

Төсөл сонгон шалгаруулалтын материалыг 2013 оны 01-р сарын 31-ний өдрийн 11:00 цагт Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон комисс болон оролцогчдын төлөөллийг байлцуулан Хангарьд ордны 13 давхрын үзэсгэлэнгийн танхимд нээнэ.

 


Харилцах утас: 11-331498, 99057874 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-9, Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарьд” ордон, Нийслэлийн авто замын газар, 7 давхар, 702 тоот www.road.ub.gov.mn