Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний зураг, төсөв боловсруулах

2013-01-14 00:00:00

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ажилд битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчоос урьж байна.

 

Багцын дугаар Төсөл, арга хэмжээ,барилга байгууламжийн нэр, хүчин чадал
3 ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН ДОТОРХИ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛТИЙН ЗУРАГ ТӨСӨЛ /БАГЦ/

 

Зөвлөхийн санал авах бичиг баримтад тодорхойлсон журмын дагуу зөвлөхийг хосолмол үнэлгээний  аргаар сонгоно.

Тендерийг 2013 оны 02 дугаар сарын 14 -ны өдрийн 15.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 02 дугаар сарын 14 -ны өдрийн 15.30 цагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хурлын зааланд нээнэ. Зөвлөхийн санал авах бичиг баримтыг албан бичгээр хүсэлтийн дагуу эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр  50 000 төгрөгөөр худалдана.

 Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 


Монгол улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Жигжиджавын гудамж 9, Нутгийн захиргааны нэгдсэн байр Хангарьд ордоны 6 дугаар давхар 606 тоот өрөө Утас 315430, Факс 315429 Данс: Нийслэлийн Төрийн сан банк, Данс 200051003 /тендерийн баримт бичгийн нэр хаяг дансыг тодорхой бичих/