ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА

2013-01-15 00:00:00

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчоос урьж байна.

Зөвлөхийн санал авах бичиг баримтад тодорхойлсон журмын дагуу зөвлөхийг хосолмол үнэлгээний  аргаар сонгоно.

Зөвлөхийн саналыг 2013 оны 02 дугаар сарын 15 -ны өдрийн 10.00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан техникийн саналыг 2013 оны 02 дугаар сарын 15–ны өдрийн 10.30 цагт нээнэ.

Зөвлөх үйлчилгээний тендерийн бичиг баримтыг албан бичгээр хүсэлт гаргасны дагуу эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр  50,000 төгрөгөөр худалдана.

 

Оролцох хүсэлтэй байгууллага аж ахуйн нэгж

Нийслэлийн төрийн сан банк  200051003 тоот

Тендерийн баримт бичгийн дансанд мөнгөө төлнө үү

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцохгүй

Сонирхсон этгээд зөвлөхийн тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-11 Нийслэлийн төр захиргааны төв ордон, 2 давхар, 218 тоот өрөө Холбоо барих утасны дугаар: 11-32-66-87, Факс: 11-32-71-99