“Хот тохижилтын тусгай зориулалтын машин механизм, техник тоног төхөөрөмж нийлүүлэх”

2013-01-04 00:00:00

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь “Хот тохижилтын тусгай зориулалтын машин механизм, техник тоног төхөөрөмж нийлүүлэх” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчдоос урьж байна.

Тухайн барааг нийлүүлэх  байгууллага, аж ахуйн нэгжүүд бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр багц тус бүрийг  50,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт ирүүлсэн үнийн саналын 1,5 хувьтай тэнцэх хэмжээтэй төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж, Хангарьд ордон, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба 601 тоот хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг мөн өдрийн 11  цаг 30 минутаас нээнэ.

                                                                                                    

Оролцох хүсэлтэй байгууллага, аж ахуйн нэгж

Нийслэлийн төрийн сан банк  200051003 тоот

Тендерийн баримт бичгийн дансанд мөнгөө төлнө үү.

                                              Тендерийн багцийг доорх линкээс татаж авна уу

                                                             http://share.gogo.mn/cR2kyOGAbU34981358326211/Jagsaalt%20Bagts.docx

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 


Хаяг:Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж, Хангарьд ордон, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба 601 тоот, 315335