Нийслэлийн Өмчийн Харилцааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос 10-12 хүний суудалтай бага оврын автобус, 5 хүний суудалтай суудлын тэрэг нийлүүлэх битүүмжилсэн тендерт саналаа ирүүлэхийг урьж байна.

2013-01-04 00:00:00

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

2013.01.04

 

Нийслэлийн Өмчийн Харилцааны газар  эрх бүхий тендерт оролцогчдоос 10-12 хүний суудалтай бага оврын автобус, 5 хүний суудалтай суудлын тэрэг нийлүүлэх битүүмжилсэн тендерт саналаа ирүүлэхийг урьж байна.

 

 

Тендерт оролцох сонирхолтой этгээд нь тендерийн баримт бичгийг авах хүсэлтээ гаргаж,эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр нэг тендерийн  баримт бичгийг иж бүрдэл бүрийг нь 150 000 /нэг зуун тавин мянган/  төгрөгөөр худалдан авч болно.

Төлбөрийг Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын Улаанбаатар банкны 2611009461 тоот дансанд шилжүүлэх буюу бэлнээр тушааж болно.

                Тендерийг 2013 оны хоёрдугаар сарын 04-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны хоёрдугаар сарын 04-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 10 хоногийн дотор хүчинтэй байна.

                Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.

ХАЯГ:

Улаанбаатар хот.Чингэлтэй дүүрэг 1 хороо.Нийслэлийн Өмчийн Харилцааны газар 12 номерт Д.Нэмэхбаяр.

Утас 328137,Факс 320248


Улаанбаатар хот.Чингэлтэй дүүрэг 1 хороо.Нийслэлийн Өмчийн Харилцааны газар 12 номерт Д.Нэмэхбаяр. Утас 328137,Факс 320248