150 айлд шалны усан халаалтын систем суурилуулна

2012-04-27 00:00:00

Нийслэлийн гэр хорооллын 150 өрх өмнөд солонгост үйлдвэрлэсэн шалны халаалтын системээр дулааны асуудлаа шийдвэрлэх боломжтой боллоо. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажилд хувь нэмэрээ оруулах үүднээс БНСУ-ын эрчим хүчний хэмнэлттэй, шалны усан халаалтын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Rich create” ХХК 2009 оноос манай улсад бүтээгдэхүүнээ оруулж ирж туршиж эхэлжээ.
Цахилгаан болон газын бойлуураар усаа халаадаг, мөн нарны эрчим хүчээр гэрэл гаргадаг энэхүү системд зарцуулагдах эрчим хүч нь одоогийн хэрэглэж байгаагаас 1 дахин хэмнэлттэй. Бага дунд орлоготой гэр хорооолын иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах үүднээс нийслэлээс тавьсан хүсэлтийн дагуу эхний ээлжинд түүхий нүүрс түлэхийг хориглосон бүсийн 150 айлд үнэ төлбөргүй олгохоор болжээ. Цаашид манай орны нөхцөлд тохирч, иргэд чанарыг нь үнэлээд ирэхээр тодорхой төлбөрийн нөхцөлтэйгээр гэр хорооллын оршин суугчдад нийлүүлэхээр төлөвлөсөн байна.