Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл

2012-05-17 00:00:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                            Огноо: 2012-05-17

Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл ОНӨҮГазар нь 2012 онд Хямд өртөгтэй 3 ширхэг орон сууцны барилга байгууламжийн угсралтын ажил битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчоос урьж байна.

Тухайн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байгууллага, аж ахуйн нэгжүүд бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр багц тус бүрийг 1,000,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 60 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт ирүүлсэн үнийн саналын 1 хувьтай тэнцэх хэмжээтэй төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Улаанбаатарын цагаар 10 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар-46 Сүхбаатарын талбай-11 Нийслэлийн төр захиргааны төв ордон, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  218 тоот хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 06 дугаар сарын 18–ны өдрийн 10 цаг 30 минутаас нээнэ.

Оролцох хүсэлтэй байгууллага аж ахуйн нэгж
Нийслэлийн төрийн сан банк  200051003 тоот
Тендерийн баримт бичгийн дансанд мөнгөө төлнө үү.


Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж
Улаанбаатар бизнес хөгжлийн төв, 10 давхар, 1004 тоот өрөө
Холбоо барих утасны дугаар:  11-32-43-21, Факс: 11-32-43-21

 


Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж Улаанбаатар бизнес хөгжлийн төв, 10 давхар, 1004 тоот өрөө Холбоо барих утасны дугаар: 11-32-43-21, Факс: 11-32-43-21