Нам даралтын зуухны шинэчлэл

2012-05-08 00:00:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА
                    

Огноо: 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Нам даралтын зуухны шинэчлэл
Тендер шалгаруулалтын дугаар: ХЗШ-2012/002
 
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь  эрх бүхий тендерт оролцогчдоос Нам даралтын зуухны шинэчлэлтэд шаардлагатай усан халаалтын зуухнууд-ыг нийлүүлэх, суурилуулах тухай түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Нийлүүлэх, суурилуулах уг ажил нь дараахь багцуудаас бүрдэнэ. Үүнд:

Багц-1    •    Баянзүрх дүүргийн 04-р хороо Зэвсэгт хүчний 124-р ангийн халаалтын зуухны шинэчлэл
                 •    Баянзүрх дүүргийн 19-р хороо Зэвсэгт хүчний 065-р ангийн халаалтын зуухны шинэчлэл
Багц-2    •    Баянзүрх дүүргийн 27-р хороо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 409-р ангийн халаалтын зуухны шинэчлэл
                 •    Баянзүрх дүүргийн 10-р хороо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 421-р ангийн халаалтын зуухны шинэчлэл
Багц-3    •    Баянзүрх дүүргийн 09-р хороо Сэтгэцийн өвчин судлалын үндэсний төвийн халаалтын зуухны шинэчлэл
                 •    Баянзүрх дүүргийн 10-р хороо Амгалан, Улаанбаатар Төмөр замын Төв засварын станцын халаалтын зуухны шинэчлэл
Багц-4    •    Баянзүрх дүүргийн 10-р хороо Амгалан, Улаанбаатар Төмөр замын Хангамжийн халаалтын зуухны шинэчлэл
                •    Баянзүрх дүүргийн  17-р хороо 79-р сургуулийн халаалтын зуухны шинэчлэл
                •    Баянзүрх дүүргийн  23-р хороо 6-р цэцэрлэгийн халаалтын зуухны шинэчлэл
                •    Чингэлтэй дүүргийн 19-р хороо 117-р сургуулийн халаалтын зуухны шинэчлэл
Тендерийн баримт бичгийн багц тус бүрийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр багц бүрийг 100,000 /нэг зуун мянган/ төгрөг-ийг Төрийн сангийн 200051003 тоот дансанд тушааж худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 40 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 1,5 хувиас доошгүй дүнтэй  төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа заавал ирүүлнэ.
Тендерийг 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10.30 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 11.00-цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Ц.Жигжиджавын гудамж-9 Нийслэлийн Төр захиргааны нэгдсэн байр-Хангарьд ордон 6 давхар 606 тоот өрөө Утас 315430, факс 315429
 


Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Ц.Жигжиджавын гудамж-9 Нийслэлийн Төр захиргааны нэгдсэн байр-Хангарьд ордон 6 давхар 606 тоот өрөө Утас 315430, факс 315429