Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд дараах багцуудад

2012-05-07 00:00:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА
                    

2012 оны 05  дугаар сарын 04-ны өдөр

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд дараах багцуудад битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчдоос урьж байна.


Багцын дугаар    Тендерийн нэр
АЧА/12/01    Шалны цахилгаан халаагуурыг гэр хорооллын айл өрхөд нийлүүлж, суурилуулан ажиллуулах
АЧА/12/02    Хананы цахилгаан халаагуурыг гэр хорооллын айл өрхөд нийлүүлж, суурилуулан ажиллуулах
АЧА/12/03    Дулаан баригч, утаа шүүгчийг гэр хорооллын айл өрхөд нийлүүлж, суурилуулах

    
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50.000  /тавин мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн  45 хоногийн дотор хүчинтэй байна.
 
           Тендерийн хамт ирүүлсэн үнийн саналын 1.5 хувьтай тэнцэх хэмжээтэй төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг  2012 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлэх  ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 06 дугаар сарын 04- ны өдрийн 10 цаг 30 минут-д нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцохгүй.
      
       Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Мөн тендерийн баримт бичиг худалдан авах үнийг Нийслэлийн Төрийн сан банк, Тендерийн баримт бичгийн 200051003 тоот дансанд шилжүүлнэ.


Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-11,
Нийслэлийн төр захиргааны төв ордон, 2 давхар, 218 тоот өрөө
Холбоо барих утасны дугаар: 11-32-66-87, Факс: 11-32-71-99
 


Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-11, Нийслэлийн төр захиргааны төв ордон, 2 давхар, 218 тоот өрөө Холбоо барих утасны дугаар: 11-32-66-87, Факс: 11-32-71-99