Инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлэх ажил

2012-05-07 00:00:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2012.05.07

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь эрх бүхий тендер оролцогчидоос Гадна инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 

Багц

 

Тендер шалгаруулалтын нэр:

Тендер шалгаруулалтын дугаар

 

1

 

ЧД-ИЙН 1-Р ХОРОО, 1-40.0-ЫН 12,13 ДУГААР БАЙРНЫ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭГ ХОНГИЛЫН СИСТЕМД ШИЛЖҮҮЛЭХ АЖИЛ

 

ОСНААУГ/ЧД-01/12

 

2

 

СБД-ИЙН 3-Р ХОРОО УДД-2 ТӨВИЙН ХАРЬЯА 15,16,17 ДУГААР БАЙРНЫ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭГ ХОНГИЛЫН СИСТЕМД ШИЛЖҮҮЛЭХ АЖИЛ

 

ОСНААУГ/СБД-02/12




Тендерийн баримт бичгийг  (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлт гаргаж , эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр багц тус бүрийг нь 150 000 төгрөг худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт гэрээний үнийн дүнгийн 1%-тай тэнцэх тендерийн баталгаа төгрөгөөр ирүүлнэ.

Тендерийг 2012 оны  06 дугаар сарын 07-ны өдрийн 11 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхосон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.

 Хаяг: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 6-р хороо, Бага тойруугийн гудамж,
Өөрийн байр 3 дугаар давхар
Утас: 314123, 70111740, 70111743
Факс:320923
 


Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 6-р хороо, Бага тойруугийн гудамж, Өөрийн байр 3 дугаар давхар Утас: 314123, 70111740, 70111743 Факс:320923