2012 онд “Налайх дүүрэг, Городок, 75 ортой цэцэрлэгийн барилга байгууламжийн ажлыг холболтын зураг төслийн хамт гүйцэтгэх”

2012-04-25 00:00:00

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

               Огноо: 2012-04-18

 

                                     Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь 2012 онд “Налайх дүүрэг, Городок, 75 ортой цэцэрлэгийн  барилга байгууламжийн ажлыг холболтын зураг төслийн хамт гүйцэтгэх” ажлын битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчдоос урьж байна.

                                    

                                     Тухайн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байгууллага, аж ахуйн нэгжүүд бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг 100,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

                                     Тендерийн хамт ирүүлсэн үнийн саналын 1,5 хувьтай тэнцэх хэмжээтэй төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

 

                                     Тендерийг 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Улаанбаатарын цагаар 10 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар-46 Сүхбаатарын талбай-11, Нийслэлийн төр захиргааны төв ордон, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 218 тоот хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 05  дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 30 минутаас нээнэ.

 

Оролцох хүсэлтэй байгууллага аж ахуйн нэгж

Нийслэлийн төрийн сан банк  200051003 тоот

Тендерийн баримт бичгийн дансанд мөнгөө төлнө үү.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-11

Нийслэлийн төр захиргааны төв ордон, 2 давхар, 218 тоот өрөө

Холбоо барих утасны дугаар:  11-32-66-87, Факс: 11-32-71-99

 

 


Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-11 Нийслэлийн төр захиргааны төв ордон, 2 давхар, 218 тоот өрөө Холбоо барих утасны дугаар: 11-32-66-87, Факс: 11-32-71-99